“Буянт-Ухаа” аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 16, 19-нд үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 16-нд баруун хойноос 7-10м/с, 17-нд баруун хойноос 5-8м/с, 18-нд баруун хойноос 3-6м/с, 19-нд өмнөөс хойш эргэж 5-8м/с. Борооны үед салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
16-нд Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 17-нд Баянхонгор, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 18-нд Сайншанд, 19-нд Баруун-Урт, Сайншанд нисэх буудлуудад 3000м-ээс дээш өндөртөө үүлэндээ сул хүчтэй мөстөлт ажиглагдана. 16-нд Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, 17-нд Баянхонгор, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат 18, 19-нд Баруун-Урт, Сайншанд нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт,
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд Төв, Дорнод, Говь секторын зүүн хэсэг, 17, 18, 19-нд Дорнод, Говь секторын зүүн хэсэгт борооны бөөн /CB/ үүл 11-13км хүртэл хөгжинө, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2020.07.16
2020 оны 07 дугаар сарын 16-с 20–ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 19, 20-нд үүлшиж, түр зуурын аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Ихэнхи хугацаанд зүүнээс 7-10м/с.
Температур: шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлээс 2-5 м/с.
Агаарын температур: Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна
Нислэгт аюултай үзэгдэл: 19-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 20-нд үүлэрхэг бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 17-нд баруун өмнөөс 7-10м/с, зарим үед түр зуур 11-13м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-7м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Температур: шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байх төлөвтэй.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16, 18-нд үүлэрхэг, дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 16, 17-нд хойноос 4-7м/с, зарим үед түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 16, 18-нд сул хүчтэй мөстөлттэй, 16,17-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16, 17-нд үүлэрхэг, түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 16, 17-нд баруунаас 4-7м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Агаарын температур: шөнөдөө 6-8 градус, өдөртөө 16-18 градус дулаан, 18-наас дулаарч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16, 18, 19-нд үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 17, 20-нд баруун өмнөөс 9-12м/с. Бусад хугацаанд баруунаас 5-8м/с.
Температур: 16,17-нд шөнөдөө 6-8 градус дулаан, өдөртөө 15-17 градус дулаан, 18-наас бага зэрэг дулаарч шөнөдөө 12-14 градус дулаан, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 20-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: ихэнх хугацаанд үүлэрхэг. 16, 17, 18-нд дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: ихэнх хугацаанд баруун өмнөөс 5-7м/с. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: шөнөдөө 9-11 градус дулаан, өдөртөө 17-19 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17, 18-нд дунд хүчтэй сэгсрэлт, дуу цахилгаан ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16, 17-нд үүлэрхэг, түр зуурын аадар бороо орно. Бусад хугацаанд үүл багасаж бороо орохгүй.
Салхи: 16-нд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с, борооны өмнө түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байх бол 18-наас бага зэрэг дулаарна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17-нд сул хүчтэй мөстөлттэй, 17,18,19-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16, 17-нд үүлшиж, дуу цахилгаантай усархаг аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: 16, 17-нд баруун хойноос 7-10м/с, үе үе 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с,
Температур: Сэрүүсч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16-нд үүлэрхэг, түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: 16-нд баруун хойноос 8-11м/с, бусад хугацаанд баруунаас хойноос 6-9м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 16, 17-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 14-16 градус өдөртөө 27-29 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16, 17, 18, 19-нд Үүлэрхэг. Аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 16, 17, 18-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 3-6м/с.
Температур: 18, 19-нд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус, бусад хугацаанд шөнөдөө 16-18 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17, 18-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16-ны өдөр, 16-17-нд шилжих шөнө үүлэрхэг, дуу цахилгаантай усархаг аадар бороо, 18,19-нд үүлшиж, түр зуурын аадар бороо орно.
Салхи: 16-нд баруун өмнөөс хойш эргэж 9-12 м/с, зарим үед түр зуур 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд зүүн хойноос 7-10 м/с.
Температур:шөнөдөө 15-17 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна. 17-19-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө сэрүүхэн 23-25 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаандаа үүлэрхэг. 17-18-нд түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаандаа баруун хойноос 5-8 м/с. борооны өмнө үе үе 14-16 м/с хүрч ширүүснэ.
Температур: шөнөдөө 18-20 градус өдөртөө 29-31 градус дулаан, 17-ноос сэрүүсч шөнөдөө 14-16 градус өдөртөө 21-23 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17-18-нд дуу цахилгаан, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16, 17-нд үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Борооны өмнө салхи ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 16, 17, 18-нд баруун хойноос 11-14 м/с, бусад хугацаанд баруун хойноос 7-10 м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16, 17, 18-нд дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 6-9 м/с.
Температур: Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 30-32 градус, 17-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 15-17 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 15-18 нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 17-нд үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Борооны үед тогтворгүй чиглэлийн 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 16-нд баруун хойноос 8-11м/с. Бусад хугацаанд хойноос 5-8м/с байна.
Агаарын температур: 16-нд шөнөдөө 16-18 градус, өдөртөө 29-31 градус, бусад хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тавантолгой” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 17-нд үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Борооны үед тогтворгүй чиглэлийн 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 16-нд баруун хойноос 8-11м/с. Бусад хугацаанд хойноос 5-8м/с байна.
Агаарын температур: 16-нд шөнөдөө 16-18 градус, өдөртөө 29-31 градус, бусад хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Овоот” нисэх буудал орчимд:ы
Үзэгдэл: 17-нд үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Борооны үед тогтворгүй чиглэлийн 10-12м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 16, 17-нд хойноос 5-8м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.
Агаарын температур: 16-нд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 27-29 градус, бусад хугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16, 17-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 16, 19-нд үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 16-нд баруун хойноос 7-10м/с, 17-нд баруун хойноос 5-8м/с, 18-нд хойноос 3-6м/с, 19-нд өмнөөс хойш эргэж 5-8м/с. Борооны үед салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, 3000м-ээс дээш өндөртөө үүлэндээ сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2020.07.16
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2020.07.16-07.20
Үзэгдэл: 16-нд Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Мөрөн, Булган, Арвайхээр, Чойбалсан, Өндөрхаан, Мандалговь, Гурвансайхан, 17-нд Тосонцэнгэл, Баянхонгор, Мөрөн, Булган, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой, Овоот, 18-нд Доной, Алтай, Баянхонгор, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, Гурвансайхан, 19-нд Өлгий, Алтай, Чойбалсан, 20-нд Өлгий, Ховд, Өндөрхаан нисэх буудлуудад үүлшинэ. Дуу цахилгаантай бороо орно. Ихэнх нисэх буудлуудад борооны үед салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 14-16м/с хүрч ширүүснэ. “Буянт-Ухаа”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 16,19 үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 16-нд Арвайхээр, Булган, Ханбумбат, Тавантолгой, Овоотод баруун хойноос 7-10м/с, Өндөрхаанд баруун өмнөөс баруун хойш эргэж 9-12м/с, Мандалговьд баруун хойноос 11-14м/с, 17-нд Ховдод баруун өмнөөс, Булганд баруун хойноос 7-10м/с, Алтайд баруун өмнөөс 9-12м/с, Мандалговьд баруун хойноос 11-14м/с, 18-нд Мандалговьд баруун хойноос 11-14м/с, 20-нд Алтайд баруун өмнөөс 9-12м/с, Ихэнхи хугацаанд Өлгийд зүүнээс, Өндөрхаанд зүүн хойноос, Мандалговьд баруун хойноос, Гурвансайханд баруунаас 7-10м/с салхитай байна. “Буянт-Ухаа”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 16-нд баруун хойноос 7-10м/с, 17-нд баруун хойноос 5-8м/с, 18-нд баруун хойноос 3-6м/с, 19-нд өмнөөс хойш эргэж 5-8м/с. Борооны үед салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Мөрөн, Арвайхээр нисэх буудлуудад шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Өлгий, Доной, Мандалговь нисэх буудлуудад шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, Ховд, Дэглий цагаан нисэх буудлуудад шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой, Овоот нисэх буудлуудад шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 17-ноос Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой, Овоот нисэх буудлуудад бага зэрэг сэрүүсэх, 18-наас Тосонцэнгэл, Алтай, Мөрөн, Арвайхээр нисэх буудлуудад бага зэрэг дулаарах төлөвтэй байна. “Буянт-Ухаа”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 16-нд Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 17-нд Баянхонгор, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 18-нд Сайншанд, 19-нд Баруун-Урт нисэх буудлуудад 3000м-ээс дээш өндөртөө үүлэндээ сул хүчтэй мөстөлт, 16-нд Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, 17-нд Баянхонгор, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, 18, 19-нд Баруун-Урт нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.