Нийтлэгдсэн 2020-07-21

НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБАНЫ 2 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцээр байгуулагдсан Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны 2 жилийн ой энэ сард тохиож байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар анх Нислэгийн төлөвлөлт, зөвшөөрлийн хэсэг, Шуурхай төлөвлөлтийн хэсэг, Технологи судалгааны хэсэг гэсэн 3 хэсэгтэй ба нийт 26 хүний бүтэц орон тоотой байгуулагдаж байсан. Тэгвэл өнөөгийн байдлаар 30 хүний орон тоотойгоор нислэгийн урсгал төлөвлөлт, зөвшөөрлийн үйл ажиллагааг явуулж байна. Алба байгуулагдсанаас хойш мэргэшсэн хүний нөөцийн бодлого, боловсролын асуудалд анхаарал хандуулхын зэрэгцээ мэдлэг, мэргэшил дээшлүүлэх зорилгоор нисэхийн мэдээллийн ажилтны сургалт, Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн анхан, давтан сургалтууд, ажлын байрны гэх мэт гадаад, дотоод 10 гаруй төрлийн сургалтуудад давхардсан тоогоор нийт 100 орчим ажилтанг хамруулсан. Улмаар батлагдсан ажлын байрны дадлагын хөтөлбөрийн дагуу мэргэжилтнүүдийг Нислэгийн урсгал төлөвлөлтийн болон Нислэгийн төлөвлөлтийн мэргэжилтний ажлын байранд шилжүүлэн ажиллуулж, дадлагажуулах туршлагыг нэвтрүүлжээ. Тус алба нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Ази-Номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр “EASY FLOW” хөтөлбөр боловсруулан 2020-2023 оны дунд хугацааны төлөвлөгөө 2019 онд батлуулсан. Мөн Олон Улсын иргэний нисэхийн байгууллага, Олон улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллага, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо, түүний гишүүн агаарын тээвэрлэгчид, дотоодын агаарын тээвэрлэгчид зэрэг гадаад дотоодын нийт 200 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Албанд хийгдсэн томоохон ажлуудаас дурдвал:
– 2019 онд ОХУ болон БНХАУ-уудын Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн байгууллагуудтай уулзалт, хурлыг удаа дараа амжилттай хийж 3 улсын Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн хамтын ажиллагааны баг буюу “China-Mongolia-Russia ATFM Cooperation Group”-ийг үүсгэн, санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.
– Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай хамтран “Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент/Хамтын шийдвэр гаргалт” сэдэвт сургалт семинар 2018, 2019 онуудад зохион байгуулсан.
– Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент, агаарын зайн үнэлгээг 2018 онд Олон улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллага, 2019 онд Олон Улсын иргэний нисэхийн байгууллагуудтай тус тус хамтран хийсэн ба 2019 онд агаарын зайн багтаамжийг НХҮА-тай хамтран тодорхойлон батлуулж, Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн үйл ажиллагаанд ашиглахаар бэлтгэл ажлыг хийж байна.
Дээрх ажлуудыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-номхон далайн бүсийн дэд төвөөс үнэлэн 2019 онд Бангкок хотноо зохион байгуулсан Ази-Номхон далайн орнуудын Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн болон мэдээлэл солилцооны дэд ажлын хэсгийн хурлаар Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх хөтөлбөр, агаарын зайн багтаамж, түүнийг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр илтгэл танилцуулга хийж, хэлэлцүүлжээ. Мөн дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчидтэй 2018, 2019 онуудад албан уулзалтуудыг зохион байгуулан “Нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн батлуулсан ба агаарын тээвэрлэгч нислэгийн хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжийг бий болгожээ. Энэхүү эрх зүйн баримт бичигт өөрчлөлт орсноор агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид уг журмыг улам боловсронгуй Олон улсын жишигт нийцсэн эрх зүйн баримт бичиг болгохоор ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн Дэд сайдаар ахлуулсан Монгол Улсын агаарын зайгаар дамжих өнгөрөлтийн нислэгийг нэмэгдүүлэх ажлын хэсэгт Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба нь гишүүнээр орж ажилласан ба нийт нислэгийн 90 орчим хувийг эзэлдэг олон улсын өнгөрөлтийн нислэгийн тоо 2009 онд нийт 69247 нислэг гүйцэтгэж байсан бол 2018 онд 138195 болж 68948 нислэгээр, 2019 онд 133663 болж 2010 оны нислэгээс бараг 2 дахин буюу 65729 нислэгээр /96.8%/ нэмэгдэж, сүүлийн 3 жилийн хугацаанд жил бүр 10%-13% орчим хувиар тогтмол өссөн. Түүнчлэн ИНЕГ-ын техник, технологийн зөвлөлд ATFMS Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн програм хангамж хөгжүүлэх төслийг танилцуулан 2019 оны 1 дүгээр улиралд үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлсэн ба цаашид хөгжүүлэн агаарын тээвэрлэгчдийн нислэгийн хүсэлтийг цахимаар хүлээн авах ажлыг 2020 онд багтаан нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент, нислэгийн мэдээ, мэдээллийг харилцагч байгууллага, олон нийтэд ил тод болгож албаны цахим хуудас шинээр хөгжүүлэн ажиллуулжээ. Цаашид Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба нь Хил дамнасан нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэн, бүс нутгийн нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментэд оролцох, байгууллага болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэн, тэргүүний техник, технологи нэвтрүүлсэн салбарын тэргүүлэгч алба болохоор ажиллаж байна.
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper