Нийтлэгдсэн 2018-03-12

2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 12-19-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс

3 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 13-14-нд үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 13-нд баруун хойш эргэж 7-10м/с, үе үе 11-13м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд баруун хойноос 5-8м/с, 15, 18-нд зүүн өмнөөс 6-9м/с, Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 13-15-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 03-05 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12, 13-нд нутгийн хойд хэсэг, 14 ихэнх нутгаар, 15,16-нд нутгийн зүүн хагаст, 17,18-нд баруун зүгийн нутгаар дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 12,13-нд нутгийн хойд хэсгээр,14-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 17-нд баруун зүгийн нутаг 18-нд нутгийн баруун хагаст үүл тунадасанд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.03.12

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 14-нд үүлэрхэг. Хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 12-нд баруун хойноос 7-10м/с, 14-нд хойно болон зүүн хойноос 10-12м/с, зарим үед 14-16м/с хүрч шуурна. 15-17нд зүүн болон зүүн хойноос 6-9м/с, бусад хугацаанд баруун, баруун хойноос 4-7м/с.

Температур: 14-нөөс 16-ны өдрүүдэд шөнөдөө 06-08 градус хүйтэн, өдөртөө 05-07 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 02-04 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 14, 15-нд дунд хүчтэй сэргсрэлт, 14-нд үүл тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.03.12

2018 оны 3 дугаар сарын 12-ноос 3 дугаар сарын 19-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/ Хугацааны эхний хагаст зарим газраар цас орж,  зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ/

Баруун аймгуудын нутгаар: 12, 16-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд зарим нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 12-13-нд зарим газраар, 14,18-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. 12-нд бүх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 14-нд Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. 12-13нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 12-нд бүх нутгаар хүйтэн эрс суларна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Цааашхи хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хэнтийн уулс, голуудын саваар шөнөдөө 16-21 градус өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө  3-8 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 12-13нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, салхи зарим газраар түр зуур 15-17м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-15-нд ихэнх нутгаар хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 12-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 13-14-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 12-13нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 14-15-нд хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус    дулаан байна. Цаашдаа хүйтний эрч суларч шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ЦУОШГ, УМС

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper