Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны хамт олон 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд цаг агаарын хүндрэлтэй, цас зудтай байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын малчдад 100 боодол өвс, малчдын өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай зарим өргөн хэрэглээний бараа, материалын тусламж үзүүллээ.