“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчмын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08-р дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв
“Буянт-Ухаа” аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 06, 07, 08-нд үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 03, 08, 09-нд хойно баруун хойноос 6-9м/с, 05-нд өмнө зүүн өмнөөс 5-8м/с, 06-нд зүүн өмнөөс 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с. Борооны үед салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: 05, 06-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус, бусад хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
03-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Чойбалсан, 04-нд Мөрөн, 06-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, 07-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, 08-нд Мөрөн, Булган, Өндөрхаан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт, 2500м-ээс дээш өндөртөө үүлэндээ сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/ Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:
03-нд Алтай, Баян, 05-нд Алтай, 06-нд Алтай, Баян, 07-нд Мөрөн, Төв, Говь, 08-нд Төв, Говь, Дорнод, 09-нд Говь, Дорнод борооны бөөн /CB/ үүл 11-13км хүртэл хөгжинө, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчмын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08-р дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв
“Чингис хаан” аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 06, 07, 08-нд үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 03, 08, 09-нд хойно баруун хойноос 7-10м/с, 04, 07-нд баруунаас 5-8м/с, 05, 06-нд өмнөөс 6-9м/с. Борооны үед салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: 05, 06-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус, бусад хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2020.08.03
2020 оны 8 дугаар сарын 3-наас 8 дугаар сарын 10-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.
/ Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орж, говийн бүс нутгаар хална./
Хур тунадас: 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-9-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүн байна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ
2020 оны 07 сарын 27-ны өдрөөс 2020 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд үүлэрхэг.
Салхи: Ихэнх хугацаанд 3-8м/с, түр зуур 16-22м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга VII/31-нд 20022м/с.
Үзэгдэл: VII/27, 28, 29, 31-нд шүүдэр, VII/30, 31, VIII/01-нд аадар бороо, VII/31-нд аянга цахилгаан, VII/31-нд мөндөр, VIII/02-нд бороо тус тус ажиглагдсан.
Агаарын температурын хамгийн их утга: 07 сарын 31-нд 28.1 градус дулаан
Агаарын температурын хамгийн бага утга: 07 сарын 28-нд 8.5 градус дулаан
Хөрсний температурын хамгийн их утга: 07 сарын 31-нд 52.7 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга: 07 сарын 28-нд 8.1 градус дулаан байв.
Алсын барааны харагдацын бага утга: Бүх хугацаанд 9999
Нийлбэр тунадасны хэмжээ: 8.3мм
Тунадасны хамгийн их хэмжээ: 07 сарын 31-нд 6.2мм
METAR-ын тоо: 308
2020 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 08 дугаар сарын 03-ны 08 цаг хүртэлх
7 хоногийн цаг агаарын тойм
Тунадас: 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар, 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.2-81.0 мм орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Цагаанхайрхан, Хөвсгөлийн Арбулаг, Булганы Тэшигт 76.0-81.0 мм, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Хэнтийн Норовлин, Дадал, Сүхбаатарын Асгат, Дорнодын Сэргэлэнд 64.0-73.0 мм, Сэлэнгийн Ерөө, Дарханы Дархан-Уул, Шаазгайт, Хэнтийн Баян-Адарга, Дорнодын Эрээнцавд 56.0-61.0 мм бороо орсон байна
Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр нутгийн баруун хагаст сэрүүн, нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +18…+23 градус, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +27…+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байв. Хугацааны сүүлээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх орчмоор +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +16…+21 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус, бусад нутгаар +12…+17 градус хоносон байна.
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31,1,2-нд Алтайн салбар уулс болон говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: 29, 30-нд 0.0-2.0 мм, 31-2-нд 0.2-6.0 мм бороо орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 31-нд секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна. Ихэнх хугацаанд шөнөдөө +12…+14 градус, өдөртөө хугацааны дунд үеэр халаж +28…+30 градус, хугацааны сүүлээр сэрүүсэж +16…+18 градус байлаа.
2020 оны 08 дугаар сарын 3-10-ныг
хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 4, 5, 6-нд үүлшинэ. Түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 3-нд баруун өмнөөс 10-13м/с. Бусад хугацаанд 6-9м/с.
Температур: Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан, 3, 6, 7-нд бага зэрэг сэрүүснэ.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: ихэнх хугацаанддунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 5,6,7-нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлээс 2-5 м/с.
Агаарын температур: Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай үзэгдэл: 6,7-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 5, 6, 7-нд үүлшинэ бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 5, 6-нд баруун өмнөөс 7-10м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-7м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Температур: Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байх төлөвтэй.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3, 4, 5, 6, 9-нд үүлэрхэг, дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно. Борооны өмнө салхи ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 5-нд баруун өмнөөс, 6, 7-нд баруун хойноос 4-7м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. 7, 8-ны шөнө бага зэрэг сэрүүснэ.
Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 5, 6-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3, 5, 6-нд үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй. Борооны үеэр салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.
Салхи: тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Агаарын температур: Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3, 6-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, үүлэндээ сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 5, 6, 9-нд үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 5, 7-нд барууны баруун өмнөөс 7-10м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-7м/с.
Температур: шөнөдөө 9-11 градус дулаан, өдөртөө 20-22 градус дулаан.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 5, 7-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт, 5, 6, 9-нд сул хүчтэй мөстөлт, дуу цахилгаан ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 8-нд үүлшинэ. Түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 6, 7-нд баруунаас 9-12м/с. Бусад хугацаанд баруунаас 7-10 м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 8-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3, 7, 8-нд багавтар үүлтэй бороо орохгүй. Бусад хугацаанд үүлшиж дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно.
Салхи: Хугацааны эхэнд тогтворгүй чиглэлийн 1-4м/с, 6-нд баруунаас, 7, 8-нд баруун хойноос 5-8 м/с, борооны өмнө түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-23 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 4, 5, 6, 9-нд сул хүчтэй мөстөлттэй, 6, 7, 8, 9-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3-нд үүлэрхэг, бороо орохгүй. 4-9-нд үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7м/с, 7-8-нд 7-10м/с.
Температур: Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 7, 8-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр”нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 4, 5, 6-ний өдрүүдэд үүлэрхэг. Түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 6, 7-нд баруун өмнөөс 9-12м/с. Бусад хугацаанд баруунаас 7-10 м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6, 7-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Чойбалсан нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3, 8-нд Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: 3, 4-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд 3-6м/с.
Температур: Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 6, 7-нд 25-27 градус, бусад хугацаанд 22-24 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3, 9-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 3, 6, 7, 8, 9-нд түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: 3-нд баруун хойноос 9-12 м/с, 8, 9-нд баруун хойноос 8-11 м/с, бусад хугацаанд баруун өмнөөс 6-9 м/с.
Температур: 3-нд сэрүүхэн байх боловч ихэнх хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаандаа үүлэрхэг. 3, 7, 8-нд түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаандаа баруун хойноос 3 болон 7-9-нд 6-9 м/с бусад хугацаандаа 3-6 м/с.
Температур: 6-7-нд шөнөдөө 15-17 градус өдөртөө 26-28 градус дулаан бусад хугацаандаа шөнөдөө 11-13 градус өдөртөө 21-23 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3 болон 7-9-нд дуу цахилгаан, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 7-нд үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Борооны өмнө салхи ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 7-10 м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус дулаан, 7-ноос сэрүүсч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 7-нд сул хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 7-нд дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 5-8 м/с. 7-нд түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 29-31 градус, 7-ноос бага зэрэг сэрүүсч шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 7-нд сул хүчтэй мөстөлт, дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 7-нд дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй. Борооны үеэр салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.
Салхи: 5-нд өмнө зүүн өмнөөс 7-10м/с, 7-нд баруунаас 5-8м/с, 8-нд баруун хойноос 6-9м/с байна.
Агаарын температур: Нийт хугацаанд шөнөдөө 19-21 градус, өдөртөө 31-33 градус дулаан.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.
“Тавантолгой” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 7-нд дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй. Борооны үеэр салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.
Салхи: 5-нд өмнө зүүн өмнөөс 7-10м/с, 7-нд баруунаас 5-8м/с, 8-нд баруун хойноос 6-9м/с байна.
Агаарын температур: Нийт хугацаанд шөнөдөө 19-21 градус, өдөртөө 31-33 градус дулаан.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.
“Овоот” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 5-нд өмнө зүүн өмнөөс 7-10м/с, 7-нд баруунаас 5-8м/с, 8-нд баруун хойноос 6-9м/с байна.
Агаарын температур: Нийт хугацаанд шөнөдөө 19-21 градус, өдөртөө 31-33 градус дулаан.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2020.08.03
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2020.08.03-08.10
Үзэгдэл: 3-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 4-нд Өлгий, Доной, Булган, Арвайхээр, 5-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, Булган, Алтай, Арвайхээр, 6-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, Алтай, Булган, Арвайхээр, Өндөрхаан, 7-нд Дэглий цагаан, Ховд, Мөрөн, Булган, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, Алтай, Өндөрхаан, Баруун-Урт, 8-нд Баянхонгор, Мөрөн, Булган, Чойбалсан, Өндархаан, Баруун-Урт, 9-нд Доной, Алтай, Булган, Өндөрхаан нисэх буудлуудад үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи тур зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.
Буянт-Ухаа, Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд: 6, 7, 8-нд үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи: 3-нд Өлгийд баруун өмнөөс, Өндөрхаанд баруун хойноос 9-12 м/с, 5-нд Ховд, Алтайд баруун өмнөөс, 6-нд Ховд, баруун өмнөөс, Ханбумбат, Овоот, Тавантолгойд зүүн өмнөөс 7-10м/с, Арвайхээрт баруун өмнөөс 9-12м/с, Баянхонгорт баруунаас 9-12м/с, 7-нд Алтайд баруун өмнөөс, Булганд баруун хойноос 7-10м/с, Баянхонгорт баруунаас 9-12м/с, 8-нд Булган, Өндөрхаанд баруун хойноос 7-10м/с, 9-нд Өндөрхаанд баруун хойноос 8-11 м/с,
Буянт-Ухаа, Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд: 3, 8, 9-нд хойно баруун хойноос 6-9м/с, 5-нд өмнө зүүн өмнөөс 5-8м/с, 6-нд зүүн өмнөөс 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с. Борооны үед салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.
Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд: 3, 8, 9-нд хойно баруун хойноос 7-10м/с, 4, 7-нд баруунаас 5-8м/с, 5, 6-нд өмнөөс 6-9м/с. Борооны үед салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: Тосонцэнгэл нисэх буудалд шөнөдөө 7-12 градус, өдөртөө 28-23 градус, Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Алтай, Баянхонгор, Мөрөн, Булган, Арвайхээр, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Мандалговь, Гурвансайхан, Ханбумбат, Овоот, Тавантолгой нисэх буудлуудад шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
3-нд Өлгий, Өндөрхаан, 6-нд Өлгий, 7-нд Өлгий, Доной, 8-нд Доной, 7-оос Гурвансайхан, Мандалговь нисэх буудлуудад бага зэрэг сэрүүсэх, 6, 7-нд Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад бага зэрэг дулаарах төлөвтэй байна.
Буянт-Ухаа, Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд: 5, 6-нд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус, бусад хугацаанд шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 3-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Чойбалсан, 4-нд Мөрөн, 6-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, 7-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, 8-нд Мөрөн, Булган, Өндөрхаан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт, 2500м-ээс дээш өндөртөө үүлэндээ сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2020.08.03