Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3,500 орчим иргэнээ татан авахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд наймдугаар сард үйлдэгдэх нислэгийн хуваарийг толилуулж байна.
- 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
- 08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
- 08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
- 08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
- 08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
- 08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
- 08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
- 08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
- 08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
- 08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
- 08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
- 08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
- 08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
- 08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.
Мөн тусгаарлах байрны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байна.