Нийтлэгдсэн 2018-03-05

ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ОЙРТОЛТЫН УДИРДЛАГЫН БҮС, АЭРОДРОМЫН УДИРДЛАГЫН БҮСИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/869 дугаар тушаалаар батлагдсан “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын агаарын зайн төлөвлөлт, зохион байгуулалтын төслийг боловсруулах ажлын хэсэг” Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ойртолтын удирдлагын бүс, аэродромын удирдлагын бүсийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгийг хийлээ.

Тус хэлэлцүүлэгт ИНЕГ-ын харъяа байгууллагууд болон “МИАТ” ТӨХК, “Аэромонголиа” ХК-ийн мэргэжилтэн, албан хаагчид оролцож аэродромын болон ойртолтын удирдлагын бүсийн төсөлд тусгах боломжтой санал, сэтгэгдлээ илэрхийлж, тодруулах шаардлагатай зүйлсээ хэлэлцлэв.

Агаарын зайн төлөвлөлт, зохион байгуулалтын ажлын хэсэг нь удирдлагын бүсийн төслийг боловсруулахдаа Уламжлалт болон Үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан хэрэглэлийн нислэгийн журмууд, цэргийн зориулалттай бүс, хязгаарлалттай бүс, радарын бүрхэлт, навигацийн тоног төхөөрөмжийн бүрхэлт зэрэг хүчин зүйлүүдийг тооцолж үзсэн байна. Мөн, ажлын хэсгээс төсөлтэй уялдуулан өөрчлөгдөж байгаа олон улсын болон орон нутгийн агаарын замын саналыг боловсруулж, хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав.

Энэхүү хэлэлцүүлгийн дараа агаарын зайн төслийн дадлагажуурын демо, туршилт, аюулгүй ажиллагааны үнэлгээ гэх мэт ажлууд үргэлжлэн явагдах юм.  Агаарын зайн төсөл ИНЕГ-ын вэбсайтад 30 хоногийн хугацаанд байрших ба доорх линкээр орж төсөлтэй танилцан санал, хүсэлтээ 282060, 7004-9774 odgerel@mcaa.gov.mn, shijir.b@mcaa.gov.mn хаягуудаар өгөх боломжтой.

Төслийн линк: Удирдлагын бүсийн төсөл

received_830940757090058

received_830938117090322

received_830940697090064

received_830940740423393

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper