Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/ нь дижитал стратегитэй болсон анхны төрийн байгууллага билээ. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас эрхлэн гаргаж буй “Transport Mongolia” сэтгүүлд бусад байгууллага, салбаруудад зориулж ИНЕГ-ын дижитал шилжилтийн талаарх дараах мэдээллийг гаргажээ.
ЗТХЯ нь салбарын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг эмхтгэн “Transport Mongolia” сэтгүүлийг гаргах болсон. Тус сэтгүүлд мөн ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, инженер нисгэгч, Доктор Т.Батжаргалын “Монгол Улсад Ерөнхий зориулалтын нисэх онгоцны хэрэглээг өргөжүүлэх стратеги, менежментийн асуудал” сэдэвт судалгааны бүтээл гарсан байна.