ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2018.02.22
Тендерийн нэр : Иргэний нисэхийн ерөнхий газрын агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдэд шалгалтын нислэг /2018/ хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер.
Дугаар: ИНЕГ/УЗ/ХТШ/Ү-01/18
- Иргэний нисэхийн ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдыг Иргэний нисэхийн ерөнхий газрын агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдэд шалгалтын нислэг /2018/ хийж гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
- Тендерийн бичиг баримт /болон нэмэлт хувь/-ын иж бүрдэл бүрийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валютаар [Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны хэлтэс 108 тоот өрөө] –аас худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно. Тендер нь дараах 6 багцад хуваагдана. Үүнд:
Багц-1 | Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудалд зориулан шинээр зохиосон хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгээр шалган батлах нислэгийн тендер |
Багц-2 | “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудалд суурилагдсан бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч /DVOR/, зай хэмжих төхөөрөмж DME/ системүүдийн ээлжит шалгалтын нислэгийн тендер |
Багц-3 | Дорноговь аймгийн Сайншандад суурьлуулагдсан бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч /DVOR/, зай хэмжих төхөөрөмж /DME/, хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын хэрэглэлээр буулт үйлдэх систем /(ILS/DME/, бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч /DVOR/, зай хэмжих төхөөрөмж /DME/ системүүдийн ээлжит шалгалтын нислэгийн тендер |
Багц-4 | “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хэрэглэлээр буулт үйлдэх(ILS/DME) системийн ээлжит шалгалтын нислэгийн тендер |
Багц-5 | Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудалд зориулан шинээр зохиосон үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгээр шалган батлах нислэгийн тендер |
Багц-6 | “Алтай” нисэх буудалд суурилагдсан ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч /PAPI/, аэродромын гэрлийн /AFL/ системүүдийн хүлээн авах шалгалтын нислэгийн тендер |
- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш [45] хоногийн хугацаанд хүчинтэй байх ба [10,000,000] төгрөг, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ.
- Тендерийг [2018 оны 03 дугаар сарын 09 -ны өдрийн, 10.00 цаг] –аас өмнө [Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Иргэний нисэхийн ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны хэлтэс, 108 тоот өрөө, Утас: 11-282059] -хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг [2018 оны 03 дугаар сарын 09 -ны өдрийн, 10.30 цаг] –т заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот. Буянт-Ухаа. Иргэний нисэхийн ерөнхий газар.
ХААХэлтэс, 108 тоот өрөө. Утас: 11-282059