Нийтлэгдсэн 2020-08-17

2020 ОНЫ 08 ДУГААР САРЫН 17-24-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчмын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08-р дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв

“Буянт-Ухаа” аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 17, 22-нд үүлэрхэг. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 17, 22-нд баруун хойноос 5-8м/с, 19, 20, 21-нд өмнө, зүүн өмнөөс 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с. Борооны үеэр түр зуур тогтворгүй чиглэлийн 10-12м/с хүрч ширүүснэ.

Температур: 17, 18-нд шөнөдөө 03-05 градус, өдөртөө 17-19 градус, 20, 21-нд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус, бусад хугацаанд шөнөдөө 08-10 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

20, 21-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, 22-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, 23-нд Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт, 2500м-ээс дээш өндөртөө үүлэндээ сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/ Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:

20, 21-нд Алтай, Баян, 21, 22-нд Төв, Говь, 23-нд Дорнод секторт борооны бөөн /CB/ үүл хөгжинө, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.08.17

“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчмын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08-р дугаар сарын 24-ний өдөр  хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв

“Чингис хаан” аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 17, 22-нд үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 17, 22-нд баруун хойноос 7-10м/с, 19, 20, 21-нд зүүн, зүүн өмнөөс 9-12м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с. Борооны үеэр түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: 17, 18-нд шөнөдөө 03-05 градус, өдөртөө 17-19 градус, 20,21-нд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус, бусад хугацаанд шөнөдөө 8-10 градус, өдөртөө  21-23 градус дулаан байна.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.08.17

2020 оны 8 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 24-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.

/Ихэнх хугацаанд дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр халуун байна./

Хур тунадас: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр  зуур ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байх төлөвтэй. 18, 19, 23-нд зүүн аймгуудын нутгаар, 20, 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд нутгийн төв хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2020 оны 08 сарын 10-ны  өдрөөс 2020 оны 08 сарын 17-ны өдөр хүртэл

Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд үүлэрхэг.

Салхи: Ихэнх хугацаанд 2-6м/с, түр зуур 14-20м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга VIII/15-нд 22014м/с.

Үзэгдэл: VIII/10,11,14,15-нд шүүдэр, VIII/12-нд бороо, аадар бороо, аянга цахилгаан, VIII/13-нд аянга цахилгаан, аадар бороо,гялбаа, VIII/15-нд аадар бороо, аянга цахилгаан, VIII/16-нд бороо ,аадар бороо, аянга цахилгаан ,тус тус ажиглагдсан.

Агаарын температурын хамгийн их утга: 08 сарын 11-нд 26.4 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 08 сарын 11-нд 4.6  градус дулаан

Хөрсний температурын хамгийн их утга: 08 сарын 11-нд 51.4  градус дулаан

Хөрсний температурын хамгийн бага утга: 08 сарын 11-нд 4.3 градус дулаан байв.

Алсын барааны харагдацын бага утга: 08 сарын 16-нд 8000NW

Нийлбэр тунадасны хэмжээ: 34.7мм

Тунадасны хамгийн их хэмжээ: 08 сарын 15-нд 17.8мм

METAR-ын тоо: 300

2020 оны 08 дугаар сарын 10-ны 08 цагаас 08 дугаар сарын 17-ны 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 0.0-114 мм орсон байна. Үүнээс хамгийн их нь Хэнтийн Дарханд 114мм, Дорноговийн Иххэтэд 111мм, Хэнтийн Баянмөнхөд 94мм, Хөвсгөлийн Шинэ-Идэрт 91,3мм, Баян-Өлгийн Буянт, Ховдын Чандмань, Говь-Алтайн Хөхморьт, Хэнтийн Өндөрхаан, Батноров, Дорнодын Эрээнцавд 70-85,9мм, бусад нутгаар 0,0-63,1мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +12…+18 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+34 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +1…+7 градус, Их нууруудын хотгор,  Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13….+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+24 градус, бусад нутгаар +8…+13 градус хоносон байна.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, талын нутгаар борооны өмнө түр зуур секундэд 20-25 метр хүртэл ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 12-17-нд 11,4-34,9 мм бороо орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-11 градус, бусад хэсгээр 10-16 градус, өдөртөө +21…+26 градус байлаа.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

2020 оны 08 дугаар сарын 17-ноос 24-нийг

хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

“Өлгий” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 19-нд дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 20, 21-нд болон борооны өмнө 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-8м/с.

Температур: Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 19, 20, 22-нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд тогтворгүй чиглэлээс 3-6 м/с. 

Агаарын температур: Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 19, 20, 22-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Ховд” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 17, 19, 23-нд үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 18, 19-нд баруун өмнөөс, бусад хугацаанд баруунаас 5-8м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Температур: Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байх төлөвтэй.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Доной” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17, 19, 20-ны өдрүүдэд үүлэрхэг, дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орно. Борооны өмнө салхи ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 19, 23-нд баруун өмнөөс 4-7м/с, зарим үед борооны өмнө түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.

Температур: Хугацааны эхэнд шөнөдөө 7-9 градус, өдөртөө 17-19 градус, хугацааны сүүлээр шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл: 17, 19, 20-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17-нд үүлшинэ. Бага зэргийн бороо орно. 20,21-нд солигдмол үүлтэй. Үүл хөгжиж түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй. Борооны үеэр салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 10-12м/с хүрч ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд баруунаасаа 4-7м/с .

Агаарын температур: шөнөдөө 6-8 градус, өдөртөө 19-21 градус дулаан.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.

“Алтай” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17, 19, 22-нд үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 19,23-нд баруун өмнөөс 9-12м/с.Бусад хугацаанд баруунаас  5-8 м/с.

Температур: шөнөдөө 8-10 градус дулаан, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 19, 23, 24-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баянхонгор” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: Ихэнх хугацаанд үүлшинэ. 17-нд түр зуурын аадар бороо, 21-нээс 22-нд бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: 17, 21-нд баруун өмнөөс 7-10м/с, 18-нд зүүнээс, бусад хугацаанд зүүн өмнөөс 4-7м/с. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Температур: 17, 21-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна, бусад хугацаанд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

 Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 21-22-нд дуу цахилгаан, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мөрөн” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 20, 21, 23-нд үүлшиж дуу цахилгаантай түр зуурын аадар бороо, бороо орно.

Салхи: 23-нд баруунаас 4-7м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с,  борооны өмнө түр зуур ширүүснэ.

Температур: Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байх бол 19, 20-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20, 21, 23-нд сул хүчтэй мөстөлттэй, 23-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Булган” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 17, 21-23-нд үүлэрхэг, түр зуурын бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 4-7м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.

 Температур: Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. 19-нөөс халж шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

 Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17-нд сул мөстөлттэй, 21-23-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Арвайхээр”нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17, 21, 22-ний өдрүүдэд  үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 21, 22-нд баруун хойноос 9-12м/с. Бусад хугацаанд баруунаас 7-10 м/с.

Температур: 17-18-нд шөнөдөө 9-11 градус , өдөртөө 21-23 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21, 22-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Чойбалсан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 17,22-нд Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 18-нд хойноос, 21-нд баруун өмнөөс 6-9м/с, бусад хугацаанд баруун хойноос 3-6м/с.

Температур: 18, 19-нд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 18-20 градус, бусад хугацаанд шөнөдөө 12-14 градус, өдөртөө  21-нд 27-29 градус бусад хугацаанд 23-25 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 17, 22-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Өндөрхаан” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 17, 23-нд түр зуурын бороо, 18,22-нд усархаг аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: 17, 20, 21-нд баруун өмнөөс 7-10 м/с, 18-нд зүүн хойноос 7-10 м/с, 19-нд зүүн өмнөөс 6-9 м/с, 22, 23-нд баруун хойноос 7-10м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Температур: Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 20-22 градус, 20,21-нд өдөртөө халж 26-28 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 18, 22, 23-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Баруун-Урт” нисэх буудал орчимд:  

Үзэгдэл: Нийт хугацаандаа үүлэрхэг. 23-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаандаа бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаандаа баруун хойноос 4-6м/с, 22-23-нд 16-18м/с хүрч ширүүснэ.

Температур: 20-22-нд шөнөдөө 12-14 градус өдөртөө 25-27 градус дулаан бусад хугацаандаа бага зэрэг сэрүүсч шөнөдөө 10-12 градус өдөртөө 22-24 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 23-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

“Мандалговь” нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 19, 22-нд үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Борооны өмнө салхи ширүүснэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 19, 21-нд баруун хойноос 9-12 м/с, бусад хугацаанд баруунаас 7-10 м/с.

Температур: 20, 21-нд өдөртөө 27-29 градус, бусад хугацаанд  шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24  градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй

“Гурвансайхан” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 21, 22-нд дуу цахилгаантай бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд баруун өмнөөс 6-9м/с. 20-нд түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ.

Температур: Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус, градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21, 22-нд сул хүчтэй мөстөлт, 20-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй

Салхи: 17, 22-нд баруун өмнөөс, баруун хойш эргэж 7-10м/с, 19, 20, 21-нд өмнө, зүүн өмнөөс 7-10м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с байна.

Агаарын температур: Нийт хугацаанд шөнөдөө 17-19 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.

“Тавантолгой” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 22-нд үүл хөгжиж түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй. Борооны үеэр салхи түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.

Салхи: 17, 22-нд  баруун өмнөөс, баруун хойш эргэж 7-10м/с, 19,20,21-нд өмнө, зүүн өмнөөс 7-10м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с байна.

Агаарын температур: Нийт хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.

“Овоот” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: 17, 22-нд баруун хойноос 5-8м/с, 19, 20, 21-нд өмнө, зүүн өмнөөс 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с байна.

Агаарын температур: Нийт хугацаанд шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан, 17, 22-нд өдөртөө 22-24 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: байхгүй.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2020.08.17

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2020.08.17-08.24 

Үзэгдэл17-нд Ховд, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Булган, Арвайхээр, Чойбалсан, Өндөрхаан, 19-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Алтай, Мандалговь, 20-нд Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Мөрөн, 21-нд Тосонцэнгэл, Баянхонгор, Мөрөн, Булган, Арвайхээр, Гурвансайхан, 22-нд Дэглий цагаан, Алтай, Баянхонгор, Булган, Арвайхээр, Чойбалсан, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, 23-нд Ховд, Мөрөн, Булган, Өндөрхаан, Баруун-Урт нисэх буудлуудад үүлшинэ. Бороо орно. Дуу цухилгаантай. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Борооны өмнө салхи түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Буянт-Ухаа, Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд: 17, 22-нд үүлэрхэг. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: 17-нд Баянхонгорт баруун өмнөөс 7-10м/с, 19-нд Алтайд баруун өмнөөс, Мандалговь баруун хойноос 9-12м/с, 21-нд Баянхонгорт баруун өмнөөс 7-10м/с, Арвайхээрт баруун хойноос 9-12м/с, 22-нд Арвайхээрт баруун хойноос 9-12м/с, 23-нд Алтайд баруун өмнөөс 9-12м/с, ихэнх хугацаанд Арвайхээр, Өндөрхаан, Мандалговь, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой, Овоот нисэх буудлуудад 7-10м/с салхитай байна.

Буянт-Ухаа олон улсын нисэх буудал орчимд: 17, 22-нд баруун хойноос 5-8м/с, 19, 20, 21-нд өмнө, зүүн өмнөөс 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с. Борооны үеэр түр зуур тогтворгүй чиглэлээс 10-12м/с хүрч ширүүснэ.

Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд: 17, 22-нд баруун хойноос 7-10м/с, 19, 20, 21-нд зүүн, зүүн өмнөөс 9-12м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с. Борооны үеэр түр зуур тогтворгүй чиглэлээс 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур: Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Булган нисэх буудлуудад шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Өлгий, Дэглий цагаан, Ховд, Мөрөн, Арвайхээр нисэх буудлуудад шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан, Чойбалсан,  Өндөрхаан, Мандалговь, Гурвансайхан нисэх буудлуудад шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан,  Ханбумбат, Тавантолгой, Овоот нисэх буудлуудад шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан, 17, 18-нд Арвайхээр, 17, 22-нд Овоот, 18, 19-нд Чойбалсан нисэх буудлуудад  бага зэрэг сэрүүсэх, 19, 20-нд Мөрөн, 20, 21-нд Өндөрхаан, Мандалговь нисэх буудлуудад өдөртөө, 19-өөс Булган, 21-ээс Доной, Баянхонгор нисэх буудлуудад бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

Буянт-Ухаа, Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд: 17, 18-нд шөнөдөө 03-05 градус, өдөртөө 17-19 градус, 20,21-нд шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус, бусад хугацаанд шөнөдөө 8-10 градус, өдөртөө  21-23 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 20, 21-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, 22-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, 23-нд Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт, 2500м-ээс дээш өндөртөө үүлэндээ сул хүчтэй мөстөлт ажиглагдана

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper