Завхан аймгийн “Доной” нисэх буудалд Бельги улсын ADB фирмийн Гэрэл суулт болон PAPI системийг Алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад орууллаа.
Ингэснээр Доной нисэх буудал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнөөр цагаар агаарын хөлөг хүлээж авахад нэг алхам ойртлоо.
Суурилуулалтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/113 тоот тушаалаар томилогдсон Холбоо навигаци ажиглалтын албаны Навигацийн хэсгийн Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 5-ны хооронд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэв.
Харин тухайн ажлын барилга угсралтыг “Хан жаргалант стоунс” ХХК туслан гүйцэтгэж, Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид суурилуулалтын ажлыг удирдан зохион байгуулсан.
Доной нисэх буудлын 2860м урттай, 30м өргөнтэй хөөрч буух хатуу хучилттай зурваст нийт 170ш гэрэл суурилуулжээ.
Цаашид тус нисэх буудалд хэрэглэлээр буулт үйлдэх систем шинээр суурилуулснаар үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнөөр цагаар агаарын хөлөг хүлээж авах боломжтой болно.