Нийтлэгдсэн 2018-02-23

2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 19-26-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс

2 дугаар сарын 26ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Үзэгдэл: 25-нд үүлшинэ, шөнөдөө бага зэргийн цас орно. 26-нд үүлэрхэг цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй. Утаатай.

Салхи: 22-нд баруун, баруун хойноос 4-7м/с, 23-нд зүүн өмнөөсөө 6-9м/с, 26-нд баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Шөнөдөө 28-30 градус өдөртөө 12-14 градус, 22-ноос хүйтний эрч суларч шөнөдөө 23-25 градус өдөртөө, 8-10 градус хүйтэн байна. 26-наас хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 29-31 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 26-нд төв болон зүүн зүгийн нутгаар сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.02.19

“Ханбумбат” нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 20-22-нд баруун, баруун хойноос, 23-24-нд баруун өмнөөсөө 6-9м/с, 25-26-нд баруунаас 7-10м/с.

Температур: Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 01-03 градус хүйтэн, 22-оос хүйтний эрч суларч шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 02-04 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22, 26-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВ

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс 2018.02.19

2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 2 дугаар сарын 26-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

/Хугацааны дунд үеэр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч жавартай хүйтэн байна/

Баруун аймгуудын нутгаар: 19, 21-нд Хангайн уулархаг нутгаар, 23, 25-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 24-25нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Ойрын 2 хоногтоо хүйтний эрч бага зэрэг чангарах ч цаашдаа суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 21-22нд нутгийн хойд хэсгээр, 23-нд шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 4 хоногтоо Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 19, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22, 24-нд зарим газраар бага зэргийн цас орж, 22-нд салхи баруун хойноос 14-16 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч суларна.

Говийн аймгуудын нутгаар: 22, 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 22-нд зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногтоо Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper