Нийтлэгдсэн 2020-08-27

МЭРГЭЖЛИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТАД ХАМРАГДААРАЙ

Оросын Холбооны Улсын Москвагийн иргэний нисэхийн техникийн их сургуулийн Эрхүү хот дахь салбар нь дараахь сургалтын чиглэлээр мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулахаар элсэлт авч байна.
Үүнд:

1. АГААРЫН ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ

Тавигдах шаардлагууд:
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
  • Одоогоор мэргэжлийн чиглэлээр дунд болон их, дээд сургуульд суралцаж байгаа;
  • Нийт 520 цагийн хичээл үзнэ;

Сургалт үргэлжлэх хугацаа:

  • 1-р групп: 2020.09.14-2021.03.31 өдрүүдэд;
  • 2-р групп: 2020.12.01-2021.06.31 өдрүүдэд;
  • 3-р групп 2021.04.01-2021.10.31 өдрүүдэд;
Сургалт явуулах хэлбэр:
  • Бие даан цахим хэлбэрээр.
Сургалтын төлбөр:
  • Нийт сургалтын төлбөр 35,000 рубль. Төлбөрийг хувааж төлж болно.
  • Мэргэжлийн бэлтгэлд хамрагдсан диплом олгоно.

2. ХҮНГҮЙ АГААРЫН ХӨЛГИЙН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Элсэгчдэд тавигдах шаардлага:
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
  • Одоогоор мэргэжлийн чиглэлээр дунд болон их, дээд сургуульд суралцаж байгаа;
  • Нийт 400 цагийн хичээл үзнэ;
Сургалтын үргэлжлэх хугацаа:
  • 1-р групп: 2020.10.01-2021.01.31 өдрүүдэд;
  • 2-р групп: 2021.02.01-2021.05.31 өдрүүдэд;
Сургалт явуулах хэлбэр:
  • Танхимын болон бие даасан.
Сургалтын төлбөр:
  • Нийт сургалтын төлбөр 40,000 рубль. Төлбөрийг хувааж төлж болно.
  • Мэргэжлийн бэлтгэлд хамрагдсан диплом олгоно.
3. НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН РАДИО-ЭЛЕКТРОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТЕХНИКИЙН АЖИЛЛАГАА
Элсэгчдэд тавигдах шаардлага:
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
  • Одоогоор мэргэжлийн чиглэлээр дунд болон их, дээд сургуульд суралцаж байгаа;
  • Нийт 280 цагийн хичээл үзнэ;
Сургалтын үргэлжлэх хугацаа:
  • 1-р групп: 2020.09.14-2020.12.12 өдрүүдэд /2 удаа танхимын сургалттай/;
  • 2-р групп: 2021.03.15-2021.05.29 өдрүүдэд /2 удаа танхимын сургалттай/;
Сургалт явуулах хэлбэр:
  • Танхимын болон бие даасан.
Сургалтын төлбөр:
  • Нийт сургалтын төлбөр 52,000 рубль. Төлбөрийг хувааж төлж болно.
  • Мэргэжлийн бэлтгэлд хамрагдсан диплом олгоно.
Сургалтад хамрагдах хүсэлтэй элсэгчид хавсралтаар хавсаргасан өргөдлийн маягтыг бөглөн доорх цахим хаягаар эсвэл утсаар холбогдон илгээнэ үү. /Хавсралт 2 хуудастай/
  1. Цахим шуудан: do@if-mstuca.ru
  2. Утсаар: +7 902 177 25 67 ОХУ-ын “Москвагийн иргэний нисэхийн техникийн их сургууль” Эрхүү хот дахь салбарын мэргэжлийн боловсролын сургалтын төвийн дарга, Дэд профессор Ивановна Людмила Анатольевна, +7 950 142 65 19 ОХУ-ын “Москвагийн иргэний нисэхийн техникийн их сургууль” Эрхүү хот дахь салбарын мэргэжлийн боловсролын сургалтын төвийн сургалтын арга зүйн ахлах мэргэжилтэн Аксаментова Наталья Анатольевнатай тус тус холбогдох замаар илгээж болно.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper