Нийтлэгдсэн 2018-02-01

НААХЗА “НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-НД ШИЛЖИВ

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба/НААХЗА/ өнөөдрөөс “Нэг цонхны үйлчилгээ”-нд шилжлээ.

Тус алба төлөвлөгөөнийхөө дагуу хийж байгаа энэ ажил нь Засгийн газраас баримталж буй хүнд суртлыг багасгах, үүнтэй холбоотой ажлыг санаачилж хийх, Зам, тээврийн хөгжлийн сайдын төрийн албаны хүнд суртал, шударга бус явдалтай тууштай тэмцэх  албан даалгаварыг биелүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа юм.

“Нэг цонхны үйлчилгээ”-нд шилжсэнээр агаарын тээвэрлэгч, харилцагч нарт учирдаг хүндрэл, чирэгдлийг багасгаж, үйл ажиллагаагаа илүү энгийн, хялбарчлахад чиглэж байгаа бөгөөд мэдээллийг нэг хүн хүлээн авч, түүгээр дамжин гардаг нэг цэгийн системд шилжинэ. Энэ нь байцаагч гадны нөлөөлөлд автахгүй, хүнд суртал гаргахгүй, асуудлыг шуурхай шийдвэрлэж байх гээд олон талын ач холбогдолтой” гэдгийг ИНЕГ-ын Дэд дарга, НААХЗА-ны дарга С.Манлай онцоллоо.

Өнөөдрөөс эхлэн НААХЗА-ны байранд мэргэжилтнүүд ээлжлэн хариуцлагатай жижүүрээр ажиллаж, албаны хэмжээнд гарч буй өргөдөл, гомдлыг хүлээн авах, иргэд, харилцагч нарт маягтууд бөглөх,  бичиг баримтын бүрдлийг хангах, анхан шатны мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм. НААХЗА-ны “Нэг цонхны үйлчилгээ”-тэй 285078 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

IMG_0545

IMG_0550

IMG_0551

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper