Байгууллагын нэр: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Ажлын байрны нэр: Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн хэлтсийн Шувуу, хүрээлэн буй орчны мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Төвийн болон орон нутгийн нисэх буудлуудын аэродром орчмын шувуудын агаарын хөлөгт учруулах нөлөөллийг тогтоох, аюулаас сэргийлэх арга хэмжээний бодлого төлөвлөх, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах.
Боловсрол: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Мэргэжил: Биологич, экологич мэргэжилтэй.
Ажлын туршлага: Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан байх. Байгалийн нөхцөлд монгол орны шувуудыг таних, амьдрах орчныг үнэлэх чадвартай байх.
Тусгай шаардлага: Орнитологийн чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдсан. Шувуу судлалын чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийсэн бол давуу тал болно.
Чадвар:
- Англи хэлний бичгийн болон ярианы дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх,
- Асуудлыг бүтээлчээр богино хугацаанд шийдвэрлэх,
- Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх,
- Техник сэтгэлгээтэй, тусгай тоног төхөөрөмжтэй харьцах, ашиглах чадвартай байх,
Ажил горилогчдод тавигдах ерөнхий шаардлага:
- Нууц хадгалах,
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх,
- Ёс зүйн хэм хэмжээг сахих,
- Илүү цагаар ажиллах,
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх,
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/,
- Боловсролын дипломын нотариатаар батлуулсан хуулбар,
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Нийгмийн даатгалын даатгалын дэвтрийн хуулбар,
- Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл/гараар бичсэн/,
Жич: Цахим хаягаар материалаа ирүүлэхдээ овог, нэрээ тодорхой бичиж ирүүлэх.
Материал хүлээн авах: 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 08:00 цагаас 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл hr@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1-р шатны /анкетын/ шалгаруулалтыг хийж, тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдож, 2-р шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.
Сонгон шалгаруулалт явагдах хугацаа: 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр явагдана.
Харилцах утас: 71-285562
Байгууллагын байршил: Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Иргэний нисэхийн үндэсний төв