Иргэний нисэхийн салбарын ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байна. БСШУЯ-наас баталсан жишиг зургийн дагуу 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих энэхүү ажлыг “Дүрт уул” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 10 дугаар сарын 01 гэхэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм. Цэцэрлэгийн барилгын үндсэн угсралтын ажлууд дуусч, дотор заслын ажлууд хийгдэж байна. Өнөө жил ИНЕГ-аас нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан өөрийн эзэмшлийн талбайдаа барьж буй тус цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар хотын төвөөс алслагдмал оршдог иргэний нисэхийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хөрөнгө оруулалтын ажил болох юм.
Нийтлэгдсэн 2020-09-16