Нийтлэгдсэн 2020-09-16

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ/ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АХУЙ ХАРИУЦСАН АХЛАХ ИНЖЕНЕР/

Байгууллагын нэр: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Ажлын байрны нэр: ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АХУЙ ХАРИУЦСАН АХЛАХ ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм журмыг боловсруулж хэрэгжүүлэх, гал болон гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг хариуцан гүйцэтгэх;

Боловсрол: Дээд боловсролтой, магистр зэрэгтэй.

Мэргэжил: ХАБЭА-н инженер, Инженер.

Ажлын туршлага: Үйлдвэрлэл дээр 5-аас доошгүй жил ажилласан байх.

Тусгай шаардлага: ХАБЭА-н мэргэжлийн сертификаттай. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шалгалт, осол, зөрчил, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажилласан бол давуу тал болно.

Ажил горилогчдод тавигдах шаардлага:

  • Холбогдох хууль дүрмийн өндөр мэдлэгтэй байх.
  • Шаардлага тавих, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх,
  • Шударга, ил тод, тууштай зан чанартай байх,
  • Асуудлыг шийдвэрлэх, тасралтгүй сайжруулалт хийх чадвартай байх,
  • Манлайлах, удирдах ажлын арга барилыг эзэмшсэн байх,
  • Багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх,
  • Ёс зүйн хэм хэмжээг сахих,
  • Нууц хадгалах,

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/,
  • Боловсролын дипломын нотариатаар батлуулсан хуулбар,
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар,
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Жич: Цахим хаягаар материалаа ирүүлэхдээ овог, нэрээ тодорхой бичиж ирүүлэх.

Материал хүлээн авах: 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас 9 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл hr@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.

2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1-р шатны /анкетын/ шалгаруулалтыг хийж, зөвхөн тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдож, 2-р шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.

Сонгон шалгаруулалт явагдах хугацаа: 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр явагдана.

Харилцах утас: 71-285562.

Байгууллагын байршил:  Хан-Уул дүүрэг, 21-р хороо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper