Нийтлэгдсэн 2020-09-21

2020 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 21-28-Н ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 БуянтУхаа олон улсын нисэх буудал орчмын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 28-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв

БуянтУхаа аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 26-нд үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 24-нд зүүн өмнөөс 5-8м/с, 25-нд өмнө, зүүн өмнөөс 7-10м/с, 26, 27-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 21-нд өдөртөө 14-16 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн. 22-ноос 25-ны өдрүүдэд дулаарч шөнөдөө 1-3 градус дулаан, өдөртөө 19-21 градус дулаан. 26-наас сэрүүсч өдөртөө 13-15 градус дулаан, шөнөдөө 1-3 градус хүйтэн байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

25-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Баянхонгор, 26-нд Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, 27-нд Чойбалсан нисэх буудлуудад үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт, 22-нд Чойбалсан, 23-нд Өлгий, Өндөрхаан, Чойбалсан, 24-нд Өлгий, Чойбалсан, 25-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Алтай, Доной, Тосонцэнгэл, Баянхонгор, Мөрөн, Арвайхээр, 26, 27-нд нийт нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл23-нд Алтай, Чойбалсан, 24-нд Алтай, 25-нд Алтай, Баян, 26, 27-нд бүх секторуудад дунд болон хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.09.21

Чингис хаан олон улсын нисэх буудал орчмын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 28-ны өдөр  хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв

Чингис хаан аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 26-нд үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 24-нд зүүн өмнөөс, 25-нд өмнө, зүүн өмнөөс 8-11м/с, 26, 27-нд хойно баруун хойноос 9-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: 21-нд өдөртөө 12-14 градус дулаан, шөнөдөө 0-2 хүйтэн. 22-ноос 25-ны өдрүүдэд дулаарч шөнөдөө 1-3 градус дулаан, өдөртөө 19-21 градус дулаан. 26-наас сэрүүсч өдөртөө 12-14 градус дулаан байна.

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.09.21 

2020 оны 9 дүгээр сарын 21-нээс 9 дүгээр сарын 28-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэргийн тунадас орж,  ихэнх нутгаар салхитай, хугацааны эцсээр сэрүүснэ/

Хур тунадас: 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно.

Салхи: 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын аймгуудын нутгаар 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй.

2020 оны 09 дүгээр сарын 14-ны 08 цагаас 09 дүгээр сарын 21-ний 08 цаг хүртэлх

Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын хойд хэсгээ  0.1-35.0 мм  бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Дорнодын Халх гол орчмоор 27.0 -35.0 мм, Сүхбаатарын Эрдэнэцагаан 19.3 мм, Булганы Хутаг, Хэнтийн Өндөрхаан 14.0 мм, Хэнтийн Батноров 12.0 мм, Дорнодын Матад 9.0 мм, Өвөрхангайн Хархорин, Булганы Бүрэгхангай 7.0 мм бороо орсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр Халх гол орчмоор сэрүүхэн байсан бол 16,17-нд баруун аймгуудын нутгаар,18-наас бүх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +14…+19 градус, говийн бүс нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +25…+30 градус,  бусад нутгаар +20…+25 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгаар  +5…+11 градус,  бусад нутгаар 0…+5 градус хонож байлаа. Харин  18-наас нийт нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутаг болон төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +4… +9 градус хоносон байна.

Cалхи: 15-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд зарим газраар түр зуур секундэд 19-21 метр хүрч ширүүссэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 7-12 метр салхитай байвсалхитай байв.

Улаанбаатар хот орчмоор: 15-нд 2.0 мм бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй. Салхи ихэнх хугацаанд  секундэд 6-11 метр. Шөнөдөө  19-нд +6…+8 градус, бусад хугацаанд +1…+4 градус, өдөртөө 15, 20- нд +11…+12 градус, 19-нд +24 градус орчим, бусад хугацаанд +17…+19 градус байлаа.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ

2020 оны 09 сарын 14ний  өдрөөс 2020 оны 09 сарын 21ний өдөр хүртэл

БуянтУхаа орчмоор: Ихэнх хугацаанд үүлэрхэг.

Салхи: Ихэнх хугацаанд 2-5м/с, түр зуур 8-13м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга IX/15-нд 32016м/с.

Үзэгдэл: IX /14, 16, 17-нд шүүдэр, IX /17, 18, 19, 20-нд хяруу, IX /14, 15-нд аадар бороо, бороо тус тус ажиглагдсан.

Агаарын температурын хамгийн их утга: 09 сарын 19-нд 24.5 градус дулаан

Агаарын температурын хамгийн бага утга: 09 сарын 17-нд 3.7  градус хүйтэн.

Хөрсний температурын хамгийн их утга: 09 сарын 19-нд 41.3  градус дулаан.

Хөрсний температурын хамгийн бага утга: 09 сарын 17-нд 3.9 градус дулаан байв.

Алсын барааны харагдацын бага утга: Бүх хугацаанд 9999

Нийлбэр тунадасны хэмжээ: 4.4мм

Тунадасны хамгийн их хэмжээ: 09 сарын 15-нд 2.3мм

METAR-ын тоо: 310

2020 оны 9 дүгээр сарын 21-нээс 28-ныг

хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Өлгий нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 23 болон 24-нөөс 25-нд шилжих шөнө хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 23, 25-нд 14-16м/с, 24-нд 18-20м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-7м/с.

Температур: Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна. 24-нөөс сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 23, 24, 25-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Дэглий цагаан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 24-25-нд баруун өмнөөс 7-10м/с зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад  хугацаанд тогтворгүй чиглэлээс 4-7 м/с.

Агаарын температур: Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан, 25-наас хүйтэрч шөнөдөө 0-2 хүйтэн өдөртөө 14-16 дулаан байна.

Нислэгт аюултай үзэгдэл: 24, 25-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана

Ховд нисэх буудал орчимд: 

 Үзэгдэл: 24, 25-нд үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

 Салхи: 23, 24, 25-нд баруун өмнөөс 7-10м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. бусад хугацаанд баруунаас 4-7м/с.

Температур: Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. 26-ноос сэрүүсч, шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байх төлөвтэй.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 24, 25-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Доной нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 22-нд үүлшинэ, бага зэргийн бороо, 25-нд бүрхэг, бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд 3-6м/с, 22-нд баруун хойноос, 24-нд баруун өмнөөс, 25-нд баруунаас 5-8м/с, түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

Температур:  Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна. 25-наас сэрүүсч Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Нислэгт цаг агаарын аюултай үзэгдэл:  22, 25-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Тосонцэнгэл нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25, 26-нд үүлшинэ, бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

СалхиИхэнх хугацаанд баруунаасаа 5-8м/с.

Агаарын температур: Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан. 25-наас сэрүүсч шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25-нд сул хүчтэй мөстөлт, 25, 26, 27-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Алтай нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25-нд үүлшинэ. Хур тунадас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 24, 25-нд Баруун өмнөөс 10-13м/с, бусад хугацаанд баруунаас 6-9м/с.

Температур: Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна. 25-наас сэрүүсч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22, 25-нд сул хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Баянхонгор нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 25-нд үүлшинэ, хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 25, 26-нд баруун өмнөөс 9-12м/с, бусад хугацаанд баруун хойноос 5-8м/с.

Температур: 21, 22-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө   12-14 градус дулаан, 23-25-ныг хүртэл бага зэрэг дулаарч шөнөдөө 4-6 градус, өдөртөө

14-16 градус дулаан,  28-наас сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 21, 22, 25-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Мөрөн нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 25-нд үүлэрхэг, хур тунадас орноо. Бусад хугацаанд багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 25-нд баруун өмнөөс 6-9м/с. Бусад хугацаанд баруун хойноос 3-6м/с.

Температур:  Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна. 26-наас сэрүүснэ.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25-нд сул хүчтэй сэгсрэлттэй.

Булган нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 26-нд үүлэрхэг, бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй. 

Салхи: 26-нд баруун хойноос 7-10м/с, зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с. 

Температур: Бага зэрэг дулаарч шөнөдөө 1 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 16-18 градус дулаан байна. 25-нд дулаарч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. 26-наас сэрүүснэ. 

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.

Арвайхээрнисэх буудал орчимд:

Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 25-26-нд баруунаас хойноос 6-9м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-7м/с.

Агаарын температур: Хугацааны эхээр  шөнөдөө 6-8 градус өдөртөө 17-19 градус, 26-наас шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25-26-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Чойбалсан нисэх буудал орчимд:

Үзэгдэл: 22-ны шөнө, 26-нд Үүлэрхэг. Бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: 25, 26-нд зүүн өмнөөс 8-11м/с бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с.

 Температур: 25-наас 27-нд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус бусад хугацаанд шөнөдөө 3-5 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22, 26-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Өндөрхаан нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 26, 27-нд үүлэрхэг, хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 21, 27-нд баруун хойноос 7-10м/с. 22, 25, 26-нд баруун өмнөөс 9-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. 23-нд зүүн хойноос, 24-нд зүүн өмнөөс 5-8 м/с.

Температур: Хугацааны эхээр сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 градус, бусад хугацаанд шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. 27-ноос сэрүүснэ.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл: 22, 25, 26-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

БаруунУрт нисэх буудал орчимд:  

Үзэгдэл: 26-нд үүлэрхэг. Хур тунадас орно Бусад хугацаандаа солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 25, 26-нд 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад  хугацаандаа баруун хойноос 5-7 м/с,

Температур: ихэнх хугацаандаа шөнөдөө 3-5 градус  өдөртөө  15-17 градус  дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын  үзэгдэл:  25, 26-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Мандалговь нисэх буудал орчимд:

Үзэгдэл:  Солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Их төлөв  баруун өмнөөс 7-10м/с.

Температур: 27, 28-нд шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус, бусад хугацаанд  шөнөдөө 4-6  градус, өдөртөө 18-20  градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.

Гурвансайхан нисэх буудал орчимд: 

Үзэгдэл: 22-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй бороо орохгүй.

Салхи: 25-нд баруун өмнөөс 12-15м/с хүрч ширүүснэ. бусад хугацаанд баруун, баруун өмнөөс 4-7м/с салхитай байна.

Температур: Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 22-24 градус дулаан 27-нд сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 22, 25-нд дунд зэргийн хүчтэй мөстөлт, сэгсрэлттэй.

Ханбумбат нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 23, 24, 25-нд өмнө, баруун өмнөөс 5-8м/с, 21,26,27-нд хойно, баруун хойноос 9-12м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Агаарын температур: 21,22,26,27-нд шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус, бусад хугацаанд шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26, 27, 28-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.  

Тавантолгой нисэх буудал орчимд:

Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: 23, 24, 25-нд өмнө, баруун өмнөөс 5-8м/с, 21, 26, 27-нд хойно, баруун хойноос 9-12м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Агаарын температур: 21, 22, 26, 27-нд шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус, бусад хугацаанд шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26, 27, 28-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

2020.09.21

Нисэх буудлуудын цаг агаарын төлөв

2020.09.21-09.28

Үзэгдэл: 22-нд Доной, Чойбалсан, Гурвансайхан, 23-нд Өлгий,  24-нд Өлгий, Ховд, 25-нд Ховд, Доной, Тосонцэнгэл, Алтай, Баянхонгор, Мөрөн, 26-нд Тосонцэнгэл, Булган, Өндөрхаан, Чойбалсан, Баруун-Урт, 27-нд Өндөрхаан нисэх буудалд үүлэрхэг, хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

БуянтУхаа, Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд: 26-нд үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи: 21-нд Өндөрхаанд баруун хойноос, 21-нд Ханбумбат, Тавантолгойд баруун хойноос, 22-нд Өндөрхаанд баруун өмнөөс 9-12м/с, 23-нд Ховдод баруун өмнөөс 7-10м/с, 24-нд Дэглий цагаан, Ховдод баруун өмнөөс 7-10м/с, Алтайд баруун өмнөөс 10-13м/с, 25-нд  Ховдод баруун өмнөөс 7-10м/с, Баянхонгорт баруун өмнөөс, Чойбалсанд зүүн өмнөөс 9-12м/с, Гурвансайханд баруун өмнөөс 12-15м/с, 26-нд Баянхонгор, Өндөрхаанд баруун өмнөөс, Чойбалсанд зүүн өмнөөс, Ханбумбат, Тавантогойд баруун хойноос  9-12м/с, Булганд баруун хойноос 7-10м/с, 27-нд Өндөрхаанд баруун хойноос 7-10м/с, Ханбумбат, Тавантолгойд баруун хойноос  9-12м/с, ихэнх хугацаанд Мандалговьд баруун өмнөөс 7-10м/с салхитай байна.

22-нд Өндөрхаан, 23-нд Өлгий, Ховд,  24-нд Өлгий, Ховд, Доной, 25-нд Өлгий, Ховд, Доной, Арвайхээр, Өндөрхаан, Баруун-Урт, 26-нд Булган, Арвайхээр, Өндөрхаан, Баруун-Урт  нисэх буудлуудад түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.

БуянтУхаа олон улсын нисэх буудал орчимд: 24-нд зүүн өмнөөс 5-8м/с, 25-нд өмнө, зүүн өмнөөс 7-10м/с, 26, 27-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд: 24-нд зүүн өмнөөс, 25-нд өмнө, зүүн өмнөөс 8-11м/с, 26, 27-нд хойно баруун хойноос 9-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.

Температур: Алтай, Баянхонгор нисэх буудлуудад шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, Өлгий, Тосонцэнгэл, Арвайхээр, Чойбалсан, Мандалговь нисэх буудлуудад шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Дэглий цагаан, Ховд, Доной, Мөрөн, Булган, Гурвансайхан нисэх буудлуудад шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Ханбумбат, Тавантолгой нисэх буудлуудад шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

23-наас Баянхонгорт, 25-наас Чойбалсан нисэх буудлуудад бага зэрэг дулаарах, 23-наас Ханбумбат, Тавантолгой, 24-нөөс Өлгий, 25-наас Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Алтай, 26-наас Ховд, Баянхонгор, Мөрөн, Булган, Арвайхээр, 27-нөөс Мандалговь, Гурвансайхан нисэх буудлуудад сэрүүсэх төлөвтэй байна.

БуянтУхаа олон улсын нисэх буудал орчимд: 21-нд өдөртөө 14-16 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн. 22-ноос 25-ны өдрүүдэд дулаарч шөнөдөө 1-3 градус дулаан, өдөртөө 19-21 градус дулаан. 26-наас сэрүүсч өдөртөө 13-15 градус дулаан, шөнөдөө 1-3 градус хүйтэн байна.

Чингис хаан олон улсын нисэх буудал орчимд: 21-нд өдөртөө 12-14 градус дулаан, шөнөдөө 0-2 хүйтэн. 22-ноос 25-ны өдрүүдэд дулаарч шөнөдөө 1-3 градус дулаан, өдөртөө 19-21 градус дулаан. 26-наас сэрүүсч өдөртөө 12-14 градус дулаан байна.

Нислэгтаюултай цаг агаарын үзэгдэл: 25-нд Өлгий, Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Баянхонгор, 26-нд Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, 27-нд Чойбалсан нисэх буудлуудад үүл, хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт, 22-нд Чойбалсан, 23-нд Өлгий, Өндөрхаан, Чойбалсан, 24-нд Өлгий, Чойбалсан, 25-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Алтай, Доной, Тосонцэнгэл, Баянхонгор, Мөрөн, Арвайхээр, 26, 27-нд нийт нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper