ИНЕГ, түүний харьяа салбаруудын ажилтнуудыг хамруулсан “Намрын явган аялал-2020” арга хэмжээг өнгөрсөн Бямба гарагт зохион байгууллаа.
ИНЕГ, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа салбаруудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, ажилтнуудын нийтийн биеийн тамир спортоор хичээллүүлэх, идэвхитэй хөдөлгөөн, эрүүл чийрэг байлгах нөхцлийг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой энэхүү явган аяллыг Манзушир-Цэцээ гүн-Төр хурах гэсэн чиглэлд 15 км-ын маршрутаар зохиосон байна.