Нийтлэгдсэн 2020-09-28

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 84 ХУВЬТАЙ БАЙНА

Дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах Ажлын хэсэг өнөөдөр иргэний нисэхэд ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн байр, ИНЕГ-аас өнөө жил шинээр бүтээн байгуулж буй Спорт цогцолбор, иргэний нисэхийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн барилгын ажлын явц болон Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв, “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудал, Газрын тусгай үйлчилгээний албаар орж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг газар дээр нь шалгасан юм.

ИНЕГ-аас өнөө жил тохиож буй нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн хүрээнд салбарынхаа ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэд хэдэн ажлыг эхлүүлсний нэг болох иж бүрэн спорт цогцолборын барилгын ажил 60 гаруй хувьтай өрнөж байна. 210 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил 90 гаруй хувьтай, 11 дүгээр сарын 1 гэхэд үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Авто зогсоол, зам талбайн тохижилтийн ажлуудыг аж ахуйн аргаар өөрсдийн хүчээр барьж байгаа хэмээн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Дэд сайдад танилцууллаа. Иргэний нисэхийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 84 хувьтай байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper