Нийтлэгдсэн 2016-08-01

ОЙРТОЛТЫН АЖИГЛАЛТЫН УДИРДЛАГЫН ЗЭРЭГЛЭЛ /STP-054 AP/ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

1

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/118 тоот тушаалын дагуу Улаанбаатар ойртолтын бүсэд ажиглалтын удирдлагын үйлчилгээ нэвтрүүлэх ажлын хүрээнд АНУ-ын Флорида мужийн Миами хотын Пан-Ам олон улсын нисэхийн академид НХУГ болон НХҮА-ны нэр бүхий 24 ажилтнууд 2016 оны 4-р сарын 23-наас 7-р сарын 08-ны өдрүүдэд 2 ээлжээр Ойртолтын ажиглалтын удирдлагын зэрэглэл/STP-054 AP/олгох сургалтад батлагдсан удирдамжийн дагуу хамрагдсан билээ.

Энэхүү сургалтанд хамрагдсан нислэгийн удирдагчид нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн орнуудад дагаж мөрддөг дүрэм, журмын хүрээнд онол болон дадлагын хавсарсан сургалтад хамрагдаж,ойртолтын бүсэд ажиглалтын удирдлага явуулахад шаардлагатай аргачлал, тооцоололуудыг ашиглах мэдлэг, чадваруудыг эзэмшсэн болно.

Пан-Ам нисэхийн академи нь сургалтын орчин, гарын авлага, тоног төхөөрөмж, багшлах арга барил, боловсон хүчний чадварын хувьд өндөр түвшинд хүрсэн сургалтын байгууллага бөгөөд уг байгууллагад олон жил ажилласан, өндөр туршлага, мэдлэгтэй багш нислэгийн удирдагчдын суралцагсадын талаарх үнэлэлт, дүгнэлтийг хүргэж байна.

ДООРХИ ЛИНКЭЭР ОРЖ ВИДЕОГ ҮЗНЭ ҮҮ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper