Нийтлэгдсэн 2020-10-07

ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөлийн ээлжит 15 дугаар хурал Зам, тээврийн хөгжлийн яамны хурлын танхимд боллоо.

Тус хурлаар иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль эрх зүйн тогтолцоонд үнэлэлт өгч, баримт бичгүүдийн хэрэгжилт тэдгээрийн нийцэлт болон Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой бэлтгэл ажил, 2020 оны хагас жилийн иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайлан, хэрэгжилтийг хэлэлцлээ.

Хуралд иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий ЗТХЯ, БХЯ, ГХЯ, ТЕГ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, МХЕГ болон ИНЕГ, тогтмол нислэг гүйцэтгэдэг дотоодын агаарын тээвэрлэгч байгууллагуудын төлөөлөгч оролцлоо.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper