Нийтлэгдсэн 2020-10-12

ИНҮТ-ИЙН УДИРДЛАГУУД МОД ТАРИВ

Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Иргэний нисэхийн үндэсний төв/ИНҮТ/-ийн удирдлагууд Нисэхийн түүхийн музейн хашаанд 20 ширхэг улиас, шар хуайс, голт бор суулгалаа.

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,  10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон билээ.

ИНҮТ-ийн хамт олон өнөө жил өөрсдийн хүч боломжоо дайчлан ИНЕГ-ын болон харьяа алба салбаруудын гадна орчныг зүлэгжүүлэх, мод, бут суулгах ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper