Нийтлэгдсэн 2020-10-12

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ/Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч/

Байгууллагын нэр: Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба

Ажлын байрны нэр: Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Иргэний нисэхийн тухай хууль, ИНД-65 дүрмийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих

Боловсрол: Бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх.

Мэргэжил: Нислэгийн хөдөлгөөний удирдагч

Мэргэшил: Олон Улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцийн Хавсралт 1-ийн дагуу зохих сургалтад хамрагдсан байх.

Туршлага: Иргэний нисэхийн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй ажил ажилласан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Дипломын хуулбар
  • Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Мэргэжлийн дагуу хамрагдсан сургалтын сертификатын хуулбар
  • Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгч байсан бол нотлох баримт
  • Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан байгууллагаас /

Материал хүлээн авах:

2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 08:00-17:00 цагийн хооронд tuyatsetseg_d@mcaa.gov.mn цахим хаягаар материалыг хүлээн авна.

Харилцах утас: 71-285067

Сонгон шалгаруулалтын хуваарь:

Материалын шаардлага хангасан хүмүүст утсаар мэдэгдэн сонгон шалгаруулалтыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвд дараах агуулгын хүрээнд  зохион байгуулна.

  • Эссе бичих
  • Англи хэлний түвшин тогтоох
  • Баримт бичиг боловсруулах чадвар, Компьютерийн өргөн хэрэглээний программыг ашиглах чадвар
  • Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанд Ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.

Жич: Материал ирүүлэхдээ PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж илгээхийг анхаарна уу. 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper