Нийтлэгдсэн 2020-10-12

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО, АМЖИЛТААСАА ХУВААЛЦАНА

2010 онд “HR FORUM” нэртэйгээр зохион байгуулсан Хүний нөөцийн ажилтны анхны зөвлөгөөнөөс гарсан саналыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгох шийдвэр гаргасан билээ.

Үүнээс хойш жил бүр энэхүү өдрийг албан ёсоор тэмдэглэж, хүний нөөцийн бодлогын Үндэсний чуулганыг хийдэг уламжлал тогтож, хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байгаа удирдлага, мэргэжилтнүүд нэг дор цуглан өөрсдийн үзэл бодол, туршлага, мэдлэг чадвараа хуваалцан дуу хоолойгоо нэгтгэдэг болсон юм. Өнөө жилийн хувьд 10 дугаар сарын 16-нд “Хүний нөөцийн менежментийн нэгдсэн удирдлагын тогтолцоо” уриан дор Үндэсний чуулганаа зохион байгуулах гэж байна.

Орчин үеийн хүний нөөцийн удирдлагын хөгжлийн шинэ үе эхэлж буйтай холбоотойгоор хүний нөөцийг оновчтой зохион байгуулах, нэгдсэн тогтолцоогоор удирдах асуудал нэн тэргүүнд тулгамдаж байгаа бөгөөд үүнийг бизнесийн байгууллагуудын ТУЗ, Гүйцэтгэх удирдлага болон хүний нөөцийн менежментийн багууд соргогоор тусган авч хүний нөөцийн асуудлыг хамгаас чухалчлан үзэж амжилтанд хүрсэн арга туршлагаасаа энэ удаагийн чуулганаар хуваалцах юм байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper