Нийтлэгдсэн 2020-10-13

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЖААЛУУД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛОХ ЦАГ ОЙРТСООР

Өнөө жил түүхт 95 жилийнхээ ойтой золгож буй иргэний нисэхийн салбарынхан түүхэндээ анх удаа өөрийн гэсэн спорт цогцолбор, салбарын ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгтэй болно.

ИНЕГ-ын Даргын зөвлөл санаачлан байгууллагынхаа эзэмшлийн талбайд барьж буй улсдаа томоохонд орох иж бүрэн спорт цогцолборыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бол иргэний нисэхийн салбарын ажилчдын хүүхдүүд хамрагдах цэцэрлэгийг 11 дүгээр сарын 1-нд нээхээр төлөвлөн ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар нийт 210 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил 90 гаруй хувьтай, дотоод засал, чимэглэл болон гадна талбайн зарим ажлууд хийгдэж байна. Онцгой чиг үүрэгтэй иргэний нисэхийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулах энэхүү хүүхдийн цэцэрлэгийг олон улсын стандартад нийцүүлсэн, улсдаа жишиг цэцэрлэг болохуйц барьж байгуулахаар иргэний нисэхийн удирдлагууд онцгой анхаарч байгаа бөгөөд цэцэрлэгийн гадна талбайг иж бүрнээр тохижуулах, зүлэгжүүлэх, хүүхдийн тоглоом байрлуулах зэрэг ажлуудыг ирэх онд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм.

ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал өнөөдөр хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явц, товлосон хугацаанд ашиглалтад орох бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаатай газар дээр нь танилцлаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper