Нийтлэгдсэн 2020-10-14

ЦАР ТАХЛЫН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АЖИЛЛАЖ БУЙ АЖИЛЧДАА ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛЛАА

Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.

Онцгой чиг үүрэгтэй иргэний нисэхийн салбарынхан өөрсдийн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хэдийгээр тогтмол нислэг сэргээгүй байгаа ч Улсын онцгой комиссоос баталсан хуваарийн дагуу гадаад улс орноос иргэдээ татах тусгай үүргийн нислэгийн бэлэн байдлыг ханган ажиллаж буй. Засгийн газрын дээрх хөтөлбөрт салбарын ажилчдаа хамруулахаар ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн санал болгосны дагуу тусгай үүргийн нислэгийн үйлчилгээнд эрсдэлтэй бүсүүдэд гар бие оролцон ажилласан “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны Үзлэг шалгалт, хамгаалалтын хэсгийн 1 дүгээр ээлжийн хамгаалалтын ахлагч Г.Өлзийбаяр, 2 дугаар ээлжийн зохицуулагч Д.Цогт-Очир, Ачаа, шуудан үйлчилгээний албаны ачигч Ж.Баттулга, Аэродромын албаны ажилчин-механикч Д.Бадрах, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны онгоц үйлчилгээний жолооч-операторчин Д.Мягмаржав нарын 5 хүн орон сууцны хөтөлбөрт хамрагдах эрхийг баталгаажуулсан Батламжаа гардан авлаа. Эдгээр ажилчид өмнө нь байрны хөнгөлөлт урамшуулалд хамрагдаж байгаагүй бөгөөд ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж энэхүү хөтөлбөрт хамруулсан байна.

Цар тахлын хүнд үед үүргээ нэр төртэй биелүүлж буй иргэний нисэхийн салбарын нийт ажилчид болон төрөөс сайн ажилласан хүмүүст олгож буй орон сууцны хөтөлбөрт хамрагдсан ажилчдад ИНЕГ-ын удирдлагууд ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper