Нийтлэгдсэн 2020-10-23

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНААС НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах, албаны үйл ажиллагаа, бодлого зорилтыг танилцуулах зорилгоор салбарын байгууллагууд болон агаарын тээвэрлэгчдийн дунд  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэргэжлийн хэлэлцүүлэг зөвлөгөөн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Аюулгүй, үр ашигтай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ” сэдвээр амжилттай болж өндөрлөлөө.

Тус зөвлөгөөнд НХҮА-ны нислэгийн удирдагчид, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт агаарын тээвэрлэгчдийн нисэх багийн бүрэлдэхүүнүүд, аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүд, Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, 303-р анги, 337-р анги, ОБЕГ дээр хэрэгжих Нело Юнин компанийн төслийн баг, Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК болон Иргэний нисэхийн салбарын бусад харьяа байгууллагуудаас бүрдсэн 70 төлөөлөгчид оролцож нислэгийн үйл ажиллагаанд тохиолдож буй зарим асуудлууд болон Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орохтой холбогдуулан танилцах, шийдвэрлэх шаардлагатай ажлуудын талаар нээлттэй хэлэлцсэн юм.

Зөвлөгөөнийг ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газраас “Монгол Улсын Агаарын навигацийн бодлогын шинэчлэл” сэдэвт танилцуулгаар нээсэн бол НХҮА-ны дарга П. Пүрэвсүх өмнөх оны зөвлөгөөнөөс гарсан үр дүн болон тус албаны хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд, нислэгийн эрчимжилтийн 2020 оны статистик мэдээллийг нийт оролцогчдод танилцууллаа.

Тус зөвлөгөөний гол зохион байгуулагч НХҮА-ны Аюулгүй ажиллагаа, чанарын хэсгээс нийт агаарын тээвэрлэгчдийн дунд жил бүр авдаг “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний чанарын талаарх хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа”-ны 2020 оны үр дүнг танилцуулж, цаашид судалгааны давтамжийг нэмэгдүүлж, үзүүлэлтийг нарийвчилж авах талаар санал солилцлоо.

Цэрэг, Иргэний агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын агаарын зайд Цэргийн бүсийг шинэчлэн тогтоосонтой болон Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орохтой холбогдуулан нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд гарах хүндрэлүүд, түүнийг шийдвэрлэх гарцтай уялдан НХҮА-ны үйл ажиллагааны заавар, баримт бичигт орж буй өөрчлөлтүүдийн талаар НХҮА-ны Технологи, үйл ажиллагааны хэсгээс танилцуулга хийсэн юм.

Мөн НЦУТ-аас шинэ нисэх буудлын газарзүйн онцлог болон “Чингис хаан” ОУНБ-ын аэродромын салхины судалгааны үр дүнгээс танилцуулж, гарч болзошгүй хүндрэлийн талаар асуудлуудыг хэлэлцсэн нь оролцогч байгууллагуудад чухал ач холбогдолтой байлаа.

Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ний зүгээс “Чингис хаан” ОУНБ-ын аэродромын техникийн үзүүлэлтийн талаарх танилцуулга болон аюулгүй ажиллагаатай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулснаар танилцуулга илтгэлүүд өндөрлөсөн юм.

Тус зөвлөгөөний хоёрдугаар хэсэг нь нийт оролцогчдын дунд үйл ажиллагаанд тулгарч буй хамтран шийдвэрлэх шаардлагатай асуудлууд болон нээлттэй асуулт хариулт хэлбэрээр зохион байгуулагдлаа. НХҮА-нд Аюулгүй ажиллагааны мэдээлэх хуудсаар давтагдсан тохиолдлуудаар ирсэн асуудлуудын талаар нислэгийн удирдагчид нийт агаарын тээвэрлэгчид болон НААХЗА, НЖБА-ны төлөөлөгчидтэй хэлэлцэж, шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо.

Мэргэжлийн хүрээнд зохион байгуулагддаг тус зөвлөгөөний давтамжийг нэмэгдүүлэх, оролцогч байгууллагуудын аюулгүй ажиллагаа дотоод хяналтын алба хэлтсүүдийн хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэний болон цэргийн нисэхийн салбарт аюулгүй ажиллагааны тогтолцоо, соёлыг нэвтрүүлэх нь нэн тэргүүнд тавих чухал зорилт гэдэгтэй нийт оролцогчид санал нэгдсэн юм.

2020 оны нислэгийн зөвлөгөөний оролцогчдын тавьсан танилцуулгын материал болон хэлэлцүүлгээс гарсан шийдвэрлэх асуудлуудын талаарх мэдээллийг НХҮА-ны цахим хуудас болох www.ats.mcaa.gov.mn хаягаас үзнэ үү.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper