Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсээс 2020 оны 3 дугаар улирлын WINGS сэтгүүлийн №87 дугаарыг E-Book хэлбэрээр бэлтгэн танилцуулж байна. WINGS сэтгүүлийн дугааруудыг ИНЕГ-ын цахим хуудасны Мэдээлэл хэсэгт сар бүр оруулж байна.
WINGS сэтгүүлийн энэ удаагийн дугаарт:
- Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны улсын хөтөлбөр;
- Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаанд е-Үнэмлэх систем;
- Мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтад шинэ системийг тус тус нэвтрүүлж буй талаарх мэдээллүүдийг оруулсан.