Нийтлэгдсэн 2020-11-04

УОК, ХМХА-НААС АБХА-НД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх, гадаад улс орноос Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын алба/АБХА/-ны нийт бүрэлдэхүүнд Улсын онцгой комисс болон Хилийн мэргэжлийн хяналтын албанаас Талархлын бичиг ирүүллээ.

Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар агаараар татан авах ажиллагааг эхлүүлснээс хойш 94 удаагийн нислэгээр 18,759 иргэний эх орондоо ирүүлээд байгаа билээ. ИНҮТ-ийн АБХА нь 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд тусгай үүргийн нислэгийн хамгаалалтад ажиллахдаа онцгой үүргийн 27, тусгай үүргийн 90 нислэг, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын перрон талбай, өндөржүүлсэн аюулгүй хамгаалалтын бүсэд 978 тээврийн хэрэгсэл, 2340 албан тушаалтныг шалган нэвтрүүлсэн байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон энэ цаг үед тусгай үүргийн нислэгүүдийг хүлээн авах, боомтод халдвар хамгааллын дэглэм, бусад дүрэм журмыг мөрдүүлэх, олон нийтэд мэдээлэл хүргэх зэрэг ажлыг гүйцэтгэхэд онцгой хувь нэмэр оруулж буйг нь Талархлын бичигт онцолжээ.

Мөн ИНҮТ-ийн АБХА-ыг Монголын нэгдсэн хамгаалалтын холбооноос “Шилдэг хамгаалалтын байгууллага”-аар шалгаруулсан байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper