Байгууллагын нэр: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
- Ажлын байрны нэр: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ХЭЛТСИЙН ДАРГА
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой журам, зааврыг боловсруулж мөрдүүлэх, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх, нэгжийг удирдлагаар хангах.
Боловсрол: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Мэргэжил: ХАБЭА-н инженер, Инженер
Ажлын туршлага: ХАБЭА-н чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх.
Тусгай шаардлага: ХАБЭА-н чиглэлээр сургалтанд хамрагдаж, гэрчилгээжсэн байх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шалгалт, осол, зөрчил, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажилласан бол давуу тал болно.
Ажил горилогчдод тавигдах шаардлага:
- Холбогдох хууль дүрмийн өндөр мэдлэгтэй байх.
- Шаардлага тавих, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх,
- Шударга, ил тод, тууштай зан чанартай байх,
- Асуудлыг шийдвэрлэх, тасралтгүй сайжруулалт хийх чадвартай байх,
- Манлайлах, удирдах ажлын арга барилыг эзэмшсэн байх,
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх,
- Ёс зүйн хэм хэмжээг сахих,
- Нууц хадгалах,
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /2019 онд батлагдсан маягтын дагуу/,
- Боловсролын дипломын хуулбар,
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар,
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- Нийгмийн даатгалын даатгалын дэвтрийн хуулбар,
Жич: Дээрх материалуудыг цахим хаягаар ирүүлэхдээ нэгтгээд PDF өргөтгөлтэй 1 файл болгон subject хэсэгт овог, нэрээ тодорхой бичиж ирүүлэх.
Материал хүлээн авах: 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08:00 цагаас 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэл hr@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1-р шатны /анкетын/ шалгаруулалтыг хийж, тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдож, 2-р шатны сонгон шалгаруулалтад оролцуулна.
Сонгон шалгаруулалт явагдах хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр явагдана.
Харилцах утас: 71-285527, 99283549
Байгууллагын байршил: Хан-Уул дүүрэг, 21-р хороо