Нийтлэгдсэн 2020-11-11

ИНЕГ-Т АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Улсын онцгой комиссын 12 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/214 дугаар тушаалын дагуу ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом мөн өдрийн 07 цаг 30 минутанд Иргэний нисэхийн шуурхай байдлын зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж үүрэг чиглэл өгөв.

Улсын онцгой комиссоос коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргаж, үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тушаал гарсныг ИНЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулж дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Нийслэл хотоос гадна оршдог 9 обьектын ажилчдын ээлжийн хуваарьт зохицуулалт хийхийг ИНҮТ (П.Мөнхжаргал)-д, орон нутгийн нислэгээр зорчих тийз урьдчилан худалдаж авсан зорчигчдын тийзийг шимтгэлгүйгээр буцаан олгох, эсхүл  дараа ашиглах боломж, нөхцлөөр хангах, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын олон улсын явагчдын зааланд үйлчлүүлэгч амны хаалт зүүхгүй байгаа, хилийн бүсийн цаана гарсан зорчигчдод тавих хяналт суларсан зэрэг дутагдлыг засаж залруулах үүргийг Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газар (Г.Батбаяр), ИНҮТ(П.Мөнхжаргал) болон агаарын тээвэрлэгч авиа компаниудад үүрэг болгов.

ИНЕГ-ын хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөржүүлж, бүх ажилчид маск зүүж, гараа ариутгах, олноор бөөгнөрөхгүй байх, хоорондоо зайнаас харьцах, биеийн халууныг тогтмол үзэх, ажилчдын автобусанд ажилчдыг чихэлдүүлэхгүй суулгах, нөөц автобус гаргах, цагийн давтамжийг нэмэгдүүлэх, автобусанд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хорио цээрийн дэглэмийн үед Иргэний нисэхийн онцгой байдлын штабыг хуучин бүрэлдэхүүнээр зохион байгуулж ажиллуулахыг Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газар (Д.Эрдэнэбаатар)-т даалгалаа.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын үйл ажиллагааг хязгаарласан өдрүүдэд ар гэртээ бага насны хүүхдээ харах шаардлагатай хүмүүст чөлөө олгох, түүний ажлыг орлох хүний томилж ажиллуулах хуваарь хийж танилцуулах, ИНЕГ-т гаднаас ирж буй хүмүүсийн бүртгэл судалгааг нарийн гаргаж, дотогш нэвтрүүлэхгүй байх, ажлын шаардлагаар ирсэн гадны хүнтэй халдваргүйжүүлсэн тусгай өрөөнд уулзалтыг зохион байгуулах, шуурхай байдлын зөвлөлийн хуралд хоцорч ирсэн даргын зөвлөлийн зарим гишүүдэд хариуцлага тооцохыг Захиргаа удирдлагын газар (Т.Батжаргал)-т даалгав.

Мөн салбарын нийт ажилчдад хорио цээрийн дэглэмийн үед баталгаат бус эс үүсвэрээс авсан буруу ташаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахуйц мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхгүй байх, хүн бүр ажлын хариуцлага, сахилгыг өндөржүүлж, нисэхийн аюулгүй байдлыг сахиж ажиллахыг анхаарууллаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper