ИНҮТ-ийн Дэд дарга Ё.Эрдэнэбатаар ахлуулсан Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу иргэний нисэхийн салбарын ажлын байруудад үе шатттай ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж эхэллээ.
ИНҮТ-ийн ААҮА-наас өнөөдрийн байдлаар ИНЕГ, ИНҮТ-ын төв байр болон НХҮА, ХНАА, НМҮА-ны байр, Арцат уулын станцын байранд “Ганга болд” ХХК-иар ариутгал хийлгэлээ. Эхний байдлаар ээлжийн ажилчид албан үүргээ гүйцэтгэж буй ажлын байруудад ариутгалын ажлыг хийж байгаа бөгөөд үлдсэн ажлын байруудад 17-ны өдөр ариутгал хийхээр төлөвлөжээ.