Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-өөс Airport Health Accreditation (AHA) programme буюу Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
COVID-19 цар тахлын эсрэг нисэх буудлуудаас хэрэгжүүлэх эрүүл мэндийн арга хэмжээнүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын зөвлөлийн Нисэхийн салбарын үйл ажиллагааг дахин сэргээх ажлын хэсэг (CART)-ийн гаргасан зөвлөмж болон нисэхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын протоколтой хэрхэн уялдаж байгааг тус хөтөлбөр нь үнэлдэг.
Мөн тус хөтөлбөр нь нисэх буудлууд COVID-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй салбарын шилдэг туршлагуудыг хоорондоо хуваалцахад чухал ач холбогдолтой.
Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл хөтөлбөрт хамрагдсанаар нисэх буудлууд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын зөвлөмжийг үйлдвэрлэлд хэрэгжүүлэх болон нисэх буудлын байгууламжийн эрүүл ахуйн шаардлагуудын уялдааг хангаснаар зорчигч, үйлчлүүлэгчид нь нисэх буудлын эрүүл ахуйн аюулгүй байдалд сэтгэл ханамжтай байх болно.
Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл хөтөлбөрт бүс нутгийн бүх нисэх буудлууд сайн дурын үндсэн дээр нээлттэй хамрагдах эрхтэй.
Ази номхон далайн бүс нутгийн нисэх буудлуудаас Инчеон олон улсын нисэх буудал хамгийн түрүүнд буюу 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-өөс Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэлээ авсан байна.
Эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн нисэх буудлуудын зургийг энд дарж харна уу.