Нийслэлийн хэмжээнд тодорхой заасан байршилд коронавируст халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхлээд байгаа билээ.
“COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм. Тиймээс сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд Иргэний нисэхийн салбарын нийт ажилтнууд болон иргэдийг харьяаллын дагуу дараах заасан байршлуудаар үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдахыг уриалж байна.
1800-0119 дугаарт залгаж заавал цаг авч үйлчлүүлнэ.
Хайртай бүхнээ хамгаалахын төлөө хүн бүр хариуцлагатай байя, эрүүл байя, урьдчилан сэргийлж түргэвчилсэн оношилгооны шинжилгээнд хамрагдаарай.