ИНД-71, ИНД-91, ИНД-172, ИНД-135, ИНД-137, ИНД-141, ИНД-149 болон холбогдох бусад хууль эрх зүйн актад үндэслэн ерөнхий зориулалтын агаарын хөлгөөр хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх хамтран ажиллах гэрээг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Иргэний нисэхийн үндэсний төв “Монголиан Эйрвэйс” ХХК-тай байгууллаа.
Энэхүү гэрээ нь хяналтгүй агаарын зайд үйлдэгдэх дараах нислэгт хамаарна.
- Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нислэгт. Үүнд:
- хувийн нислэг;
- сургалт, дадлагын нислэг;
- бизнес захиалгат нислэг;
- агаараас геофизик, геологи, зэрлэг ан амьтны тооллого тандалт хийх, аэрофото нислэг;
- агаарын спортын үзүүлбэр ба уран жолоодлогын нислэг.
- Хөдөө аж ахуй, авиа-химийн нислэг;
- Эмнэлгийн түргэн тусламжийн нислэг;
- Цэргийн зориулалтын бүс NOTAM аар зарлагдан идэвхэжсэн үед уг агаарын зайд үйлдэгдэх сургалтын нислэг болон байлдааны үүргийн нислэгээс бусад улсын агаарын хөлгийн нислэгт энэхүү гэрээ мөн адил үйлчилнэ.
-
Тус хамтран ажиллах гэрээний хүрээнд дараах заалтууд тусгагдсан болно. Үүнд:
- Радио-холбооны шаардлага, түүнд ашиглах хэл
- Аэронавигацийн үйлчилгээ:
- Нислэгийн захиалга ба төлөвлөлт;
- Нислэгийнтөлөвлөгөө;
- Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ;
- Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зөвшөөрөл (ATC Clearance);
- Цаг агаарын мэдээний үйлчилгээ;
- Аюулын түгшүүр, мэдээллийн үйлчилгээ;
- Нислэгийн үйл ажиллагаа:
- Аэродром ашиглах;
- Мэдээлэл дамжуулах;
- Нислэгийн өндөр;
- Цас, мөстэй үед тавигдах шаардлага;
- Нууцлал хадгалах
- Эрх үүрэг болон хариуцлагыг тогтоосон.
Иймд Ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй агаарын тээвэрлэгчид болон нислэгийн бусад үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага /агаарын тээвэрлэгчид/ хамтран ажиллах гэрээг ИНҮТ-тэй байгуулах боломж бүрдэж байна. Хамтран ажиллах гэрээг энд дарж үзнэ үү.