Нийтлэгдсэн 2020-11-25

QR КОД УНШУУЛАН ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ АВНА

Өнөөдөр хуралдсан Улсын онцгой комиссын хурлаас цар тахлаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авч байх зорилгоор хөгжүүлсэн гурван аппликейшнийг нэгтгэн нэг болгож, 12 дугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү аппликейшнийг нэвтрүүлснээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд QR код уншуулан халдвар гарсан байршил, ойрын болон дам хавьталд өртсөн эсэх зэрэг мэдээллийг шуурхай авах боломж бүрдэх юм. Мөн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаахаар болж, үүнтэй холбоотой гаргасан түр журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд дэлгэрэнгүй танилцуулах, нутаг буцах иргэдээс PCR-ын шинжилгээг бөөгнөрөл үүсгэхгүй авах, шинжилгээний нэмэлт цэг байгуулах бэлтгэлээ бүрэн хангахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Хурлаар бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах, бэлэн байдлын зэргийг бууруулах эсэх талаар хэлэлцээгүй бөгөөд нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, гарах шийдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний саналуудыг үндэслэл, тооцоо, судалгаатай боловсруулж, энэ долоо хоногт багтаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper