“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчмын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв
“Буянт-Ухаа” аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 01, 02, 03-нд солигдмол үүлтэй, хялмаатай. 06-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй. Утаатай.
Салхи: 06-нд баруун хойноос 5-8м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Нийт хугацаанд шөнөдөө 28-30 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
05-нд Өлгий, Дэглий-цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, 06-нд бусад бүх нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
01-нд Ховд, Алтай, Баянхонгор, Өндөрхаан, Чойбалсан, 02, 05-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, 06-нд Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад үүл, тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 05-нд Алтай, Баян, Мөрөн, 06-нд Мөрөн, Төв, Говь, Дорнод секторт дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2020.11.30
“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчмын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв
Үзэгдэл: 06-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 01-03-нд баруун баруун хойноос 5-8м/с, 4-нд баруунаас 5-8м/с, 06-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Нийт хугацаанд шөнөдөө 28-30 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2020.11.30
2020 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/Нийт нутгаар хүйтэн хэвээр байна./
Хур тунадас: 12-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд 5-10 м/с, 5, 6-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, ихэнх хугацаанд говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх төлөвтэй байна.
2020 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 11 дүгээр сарын 23-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм
Тунадас: Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-14.3 цас орсноос 17-нд Говь-Алтай, Баянхонгорын аймгийн ихэнх нутгаар, 18-нд Сүхбаатарын ихэнх нутаг, Дорноговийн зүүн хэсгээр 8.0-14.3 мм орлоо. Үүнээс нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 14.3 мм, Дорноговийн Замын-Үүдэд 10.8 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгийн баруун, Увс, Баянхонгорын хойд, Завхан, Говь-Алтайн зүүн хэсэг, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Дорнодын өмнөд хэсэг, Ховд, Өмнөговийн зарим газраар 1-15 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Баянхонгорын Галуут, Байдраг, Булганы Тэшиг, Хөвсгөлийн Цагаан-Үүрд 14-15 см, Өвөрхангайн Баян-Өндөр, Булганы Могод, Төв аймгийн Зуунмод, Сүхбаатарын Эрдэнэцагаан 12 см, Архангайн Өлзийт, Булганы Гурванбулаг, Дашинчилэн, Нийслэлийн Хан-Уул, Төв аймгийн Эрдэнэ, Сүхбаатарын Асгатад 11 см, бусад нутгаар 1-10 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Агаарын хамгийн их температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -14…-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8…-13 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутийн өмнөд хэсгээр -1….+2 градус, бусад нутгаар -2…-7 градус байв.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар 10-17 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -33…-38 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -25…-32 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -14….-19 градус, бусад нутгаар -20…-25 градус байв. Хамгийн хүйтэн нь 27-ны шөнө Завханы Отгонд -37 градус хүрч хүйтэрсэн байна.
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 7-10 метр, говь болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн долоо хоногийн 23,24,25,28,30-нд 0.0-4.0 мм цас орлоо. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байсан байна. Хугацааны сүүлчээр хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -14…-16 градус байв.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Урьдчилан Мэдээлэх Хэлтэс
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ
2020 оны 11 сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд үүлэрхэг.
Салхи: Ихэнх хугацаанд 1-4м/с, түр зуур 8м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга XI/26-нд 32008м/с.
Үзэгдэл: XI/24, 25, 26, 29-нд цас, XI/25, 27, 28, 29-нд утаа, XI /28, 29-нд хяруу, XI /29-нд хялмаа ажигласан.
Агаарын температурын хамгийн их утга: 11 сарын 24-нд -6.7 градус хүйтэн
Агаарын температурын хамгийн бага утга: 11 сарын 27-нд -31.2 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 11 сарын 23-нд 3.3 градус дулаан
Хөрсний температурын хамгийн бага утга: 11 сарын 27-нд -33.1 градус хүйтэн байв.
Алсын барааны харагдацын бага утга: XI/24-нд 1200SE 1500NW SN
Нийлбэр тунадасны хэмжээ: 5.6мм
Тунадасны хамгийн их хэмжээ: XI/24-нд 3.8мм цас орсон
METAR-ын тоо: 314
2020 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 7–н
хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй
Салхи: Гол төлөв баруунаас 5-8м/с.
Температур: Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Дэглий цагаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 5-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 3-6 м/с.
Агаарын температур: Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай үзэгдэл: 5-нд хүчтэй мөстөлт сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 30-нд үүлэрхэг, ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 3-6м/с.
Температур: Шөнөдөө 20-22 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус хүйтэн байх төлөвтэй.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30-нд сул хүчтэй мөстөлт, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 30, 5-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 30-нд баруун хойноос 3-6м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Нийт хугацаанд шөнөдөө 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30, 5-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 2, 5-нд үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Нийт хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Агаарын температур: Нийт хугацаанд шөнөдөө 28-30 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 2, 5-нд үүлэндээ сул хүчтэй мөстөлт, 5,6-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 30, 1-нд үүлшинэ. Цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 5-нд баруун өмнөөс 10-13м/с, Бусад хугацаанд баруунаас 6-9м/с.
Температур: Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 5-нд сул хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 30, 1-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Баянхонгор” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 1-нд үүлшинэ, цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд зүүн хойноос 3-6м/с.
Температур: Хугацааны турш шөнөдөө 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 1-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 1, 5-нд үүлэрхэг, ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 5, 6-нд баруун хойноос 8-11м/с, Бусад хугацаанд баруун өмнөөс 4-7 м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 19-21 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 5, 6-нд дунд хүчтэй сэгсрэлт, 1, 5-нд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Баруунаас 2-5м/с.
Температур: Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 06-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд: Үзэгдэл:
Үзэгдэл: 30-наас 1-нд шилжих шөнө, 5-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд үүлэрхэг цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 4-7м/с.
Температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 12-р сарын 5-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 6-нд үүлэрхэг бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Их төлөв баруун хойноос 5-8м/с.
Температур: Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 1, 2, 5, 6-нд үүлшинэ. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.
Салхи: 1, 2, 6-нд баруун өмнөөс 8-11м/с. Бусад хугацаанд баруун хойноос 6-9 м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 30-32 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 1, 2, 6-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Их төлөв баруун өмнөөс 5-8 м/с. 6-нд баруун хойноос түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ
Температур: Ихэнх хугацаандаа шөнөдөө 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос 5-8 м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 21-23 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. 30, 1, 2-нд цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 4-7м/, 6-нд баруун хойноос 10-12м/с хүрч ширүүснэ.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 18-20 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 30, 1, 2-нд сул хүчтэй мөстөлттэй, 6-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Нийт хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 2-нд баруун баруун хойноос, 5-нд баруунаас 6-9м/с, 6-нд баруун хойноос 8-11м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.
Агаарын температур: Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тавантолгой” нисэх буудал орчимд
Үзэгдэл: 1-нд үүлэрхэг. Бага зэргийн цас ороно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 2-нд баруун баруун хойноос, 5-нд баруунаас 5-8м/с, 6-нд баруун хойноос 7-10м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с байна.
Агаарын температур: Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 6-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
ОРОН НУТГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
2020.11.30
Нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2020.11.30-12.07
Үзэгдэл: 30-нд Ховд, Доной, Алтай, Булган, Гурвансайхан, 1-нд Алтай, Баянхонгор, Арвайхээр, Гурвансайхан, 2-нд Тосонцэнгэл, Гурвансайхан, 5-нд Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, Арвайхээр, Булган, 6-нд Чойбалсан нисэх буудлуудад үүлшинэ. Цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
“Буянт-Ухаа”, “Чингис хаан” ОУНБ орчимд: 1, 2, 3-нд солигдмол үүлтэй, хялмаатай. 6-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй. Утаатай.
“Чингис хаан” ОУНБ орчимд: 6-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 1, 2-нд Өндөрхаанд баруун өмнөөс 8-11м/с, 5-нд Алтайд баруун өмнөөс 10-13м/с, Арвайхээрт баруун хойноос 8-11м/с, 6-нд Арвайхээр, Ханбумбат, Тавантолгойд баруун хойноос, Өндөрхаанд баруун өмнөөс 8-11м/с, бусад нисэх буудлуудад ихэнх хугацаанд зөөлөн салхитай байна.
6-нд Баруун-Урт, Гурвансайхан нисэх буудлуудад түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.
“Буянт-Ухаа”ОУНБ орчимд: 6-нд баруун хойноос 5-8м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
“Чингис хаан” ОУНБ орчимд: 1-3-нд баруун баруун хойноос 5-8м/с, 4-нд баруунаас 5-8м/с, 6-нд баруун хойноос 6-9м/с, бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Тосонцэнгэл, Өндөрхаан нисэх буудлуудад шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Баянхонгор, Баруун-Урт нисэх буудлуудад шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Өлгий, Ховд, Доной, Алтай, Арвайхээр, Мөрөн, Булган, Мандалговь нисэх буудлуудад шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Дэглий цагаан, Чойбалсан, Гурвансайхан Ханбумбат, Тавантолгой нисэх буудлуудад шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн хүйтэн байна.
“Буянт-Ухаа”, “Чингис хаан” ОУНБ орчимд: Нийт хугацаанд шөнөдөө 28-30 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 5-нд Өлгий, Дэглий-цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, 6-нд бусад бүх нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана. 1-нд Ховд, Алтай, Баянхонгор, Өндөрхаан, Чойбалсан, 2, 5-нд Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, 6-нд Буянт-Ухаа, Чингис хаан, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад үүл, тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.