Нийтлэгдсэн 2020-11-30

11-НИЙГ ХҮРТЭЛ ГАДААДААС ИРГЭДИЙГ ТАТАН АВАХ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ХИЙХГҮЙ

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан 10 хоногийн хугацаанд гадаад улсад байгаа иргэдийг татан авах тусгай үүргийн нислэг үйлдэхгүй хэмээн Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 13-наас тусгай үүргийн нислэгүүдийг түр цуцалсан бөгөөд хөл хорио хязгаарлалтын дэглэм дуусах хүртэл тусгай үүргийн нислэг үйлдэхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалан нислэгийн хуваарийг дахин товлох юм. Харин энэ хугацаанд иргэдийг тусгаарлах бүх байранд дахин үнэлгээ, шалгалт хийн, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх нөхцлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper