Нийтлэгдсэн 2020-12-09

НИЙСЛЭЛД ТОГТООСОН ХӨЛ ХОРИОГ 3 ХОНОГ СУНГАВ

Нийслэлд тогтоосон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл буюу 3 хоногоор сунгахаар боллоо. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөл хориог сулруулах, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар хэлэлцээд ийм шийдвэр гаргасан бөгөөд энэ хугацаанд аж ахуйн нэгж, иргэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, бэлтгэл ажлыг хангуулах юм. Харин Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэн арванхоёрдугаар сарын 21-ний 06.00 цаг хүртэл хугацаагаар сунгалаа. 12 дугаар сарын 14-ний өдрөөс нийслэлд тогтоосон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих бөгөөд эхний ээлжинд хими цэвэрлэгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын материалын худалдаа, авто зогсоол, такси үйлчилгээ зэрэг 34 байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх юм байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper