Ажлын байранд цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө батлагдлаа.
Түүнчлэн ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах түр штабаас
- Коронавируст /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг харьяа газрын ажилтнуудад танилцуулан, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаарх мэдлэгийг заавал олгохыг бүх газрын дарга нарт,
- Ажлын байранд ажилтан халуурах, ханиалгах, цээжээр өвдөх, нус гоожих зэрэг сэжигтэй тохиолдлын шинж тэмдэг илэрвэл Захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэнд 7128-2157, 7128-2062 дугаарын утсаар мэдэгдэж, Коронавируст халдвар /COVID-19/-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг бүх газрын дарга нарт тус тус үүрэг болголоо.