Нийтлэгдсэн 2020-12-13

АЙЛ ӨРХ, ААН-ҮҮДИЙН СУУРЬ ЗАРДЛУУДЫГ ТЭГЛЭВ

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас 3,3 сая иргэний амьжиргааг дэмжих, 123800 аж ахуйн нэгжийг ажлын байраа хадгалахад дэмжлэг болгож бүх суурь зардлуудыг ирэх оны 7 дугаар сарын 1-нийг хүртлэх хугацаанд тэглэж, төр хариуцах шийдвэр гаргалаа. Засгийн газраас шийдвэрлэснээр 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүх өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэлээ. Ингэхдээ 100 мкв талбайн хэмжээнд дүйх зардлыг хариуцах бөгөөд илүү гарсан талбайн зардлыг иргэд өөрсдөө төлөх юм. Мөн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, санхүүгийн байдал тогтвортой гэж үзсэн салбарууд болох уул уурхайн олборлолт, боловсруулах чиглэлийн ААН, банк, банк бус санхүүийн байгууллагууд, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид, жижиглэн худалдаалагчид, интернет болон үүрэн холбооны салбарын компаниуд, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгчид, өнгөт металл, хөр төмөрлөг, цементийн үйлдвэр, криптовалютын арилжаа эрхлэгчид, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид гэсэн 9 салбараас бусад салбарын цахилгаан, дулаан, уур, ус, хогны төлбөрийг дээрх хугацаанд тэглэхээр боллоо. Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх бөгөөд “Засгийн газраас авч хэрэгжүүлсэн энэ шийдвэрийн нөлөөгөөр талхны үнэ өсөхгүй. Суурь үнэ хэвээрээ байна. Дээрх төлбөрүүдийг тэглэснээр ААН-үүдэд томоохон дэмжлэг болно” гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо. Ус, цахилгаан, дулааныг төлбөрийг тэглэснээр хэрэглээ огцом нэмэгдвэл эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэлтэй тул ус, цахилгаанаа ердийн үеийнхтэй адил түвшинд хэрэглэхийг холбогдох албаныхан иргэд, ААН-үүдэд уриалжээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper