Нийтлэгдсэн 2020-12-17

“МОНГОЛ БААТАРЛАГ ТУУЛЬС”-ИЙН ТУХАЙ ТАНИН МЭДЭХҮЙН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ.

“МОНГОЛ БААТАРЛАГ ТУУЛЬСАА ДЭЭДЛЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:

“Аваргасын таван бодон”, “Алтан ундарга”, “Бужин даваа хаан”, “Довон хар бөх”, “Жангар”, “Зул алдар хаан”, “Мөнх сайхан төрт Алтан торц”, “Хан харангуй”, “Хилэн галзуу баатар” зэрэг баатарлаг туульсыг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, дээжээс үндэсний бичигт буулган нэг хувийг бүтээж, Төрийн ордонд дээдлэн залах, жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гурваны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны өдөр туульсыг хайлж байх, Монгол баатарлаг туульсынхаа агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцохыг төрийн ба төрийн бус байгууллага, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсан байдаг.

Монгол түмний бүтээсэн агуу их туурвилуудын нэг баатарлагийн эрэн үеийн дуулал болсон тууль бол монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ахуй соёл, шүтлэг бишрэл, зан заншил, түүхийг багтаасан үнэт өв юм.

Монгол туульс нь агуулга, хэлбэр, дүр дүрслэл, өгүүлэмжээрээ дэлхий дахинд нэгэнтээ хүлээн зөвшөөрөгдөж түгэн тархсан Грекийн алдарт “Илиад”, “Одиссей”, Францын “Роланд баатрын дуулал”, Энэтхэгийн “Махабхарата”, Оросын “Игорийн хороон дуулал” зэрэг бүтээлүүдтэй эн зэрэгцэх, заримаас нь бүх талаараа хол илүү бөгөөд “туульч хүн” аялгуулан хайлж хэлдгээрээ ялгардаг юм гэдгийг тууль судлаачид цохон тэмдэглэжээ.

Монгол туулийг 2009 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаал”-д бүртгэсэн юм. Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдэлж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж ирсэн уламжлалтай. Тууль хэлүүлэх айл туульчийнд хэдэн өдрийн өмнө очиж, хадаг барин заллага айлтгадаг. Туульчийг залран ирэхэд айл хотлоороо цуглан хэдэн шөнө дамнан тууль сонсдог байв. Тууль хайлахын өмнө заавал Алтайн магтаал хэлж, Алтай дэлхийгээ аргадаад сая туулиа хайлж эхэлдэг. Ган гачиг, зуд турхан, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байжээ.

Монгол туулийн гурван оргилын нэг гэж зүй ёсоор үнэлэгдсэн Хан харангуй тууль нь дүр дүрслэл, бүтэц зохиомж, агуулга хэлбэр, гарал үүсэл, хөгжил хувьслын явц зэргээрээ үнэхээр олон оныг дамжсан, ардын аман яруу найргийн содон сайхан бүтээл билээ. Энэхүү туульд гарч буй дүрүүд ихээхэн анхаарал татах бөгөөд гол баатар Ханхарангуй, түүний дүү Улаадаймэргэн, тэдний үнэнч нөхөр Хиргиссайнбуйдар гурвын хамтын тэмцэл нь туулийн үйл явдлыг хөтөлдөг.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper