“Ковид-19” цар тахалын халдварлалт, голомтод бүс улам нэмэгдэж байгаатай холбогдуулан ажлын байранд болон зайнаас ажиллаж буй нийт ажилтнууд тахалын халдвараас урьдчилан сэргийлэх, ариутгал, хамгаалалтаа улам өндөржүүлж УОК, ЭМЯ-наас гаргасан заавар, зөвлөмжүүдийг чанд мөрдөхийг анхааруулж байна.
Тахалын халдвараас хайртай хамт олон, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад хувь хүний хариуцлага, ухамсар чухал болохыг мөн сануулж байна.
Хэрэв тахалын голомтод бүсэд амьдарч байгаа болон сэжигтэй хавьталд ойр байсан, халдвар илэрсэн байгууллагуудаар үйлчлүүлсэн зэрэг тохиолдолд даруй шинжилгээнд хамрагдах, улмаар ИНЕГ-ийн Гамшгаас хамгаалах түр штабд яаралтай мэдэгдэж байгууллага дээрх хамгаалалтын арга хэмжээ, ажлын зохион байгуулалтыг даруй шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэн хамтран ажиллахыг хүсч байна.
Цар тахалын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, даван туулахад ухамсар, хариуцлагатай хандан, хамт олонтойгоо хамтран зүтгэж байгаа ажилтан танд баярлалаа.