Нийтлэгдсэн 2021-01-08

НИЙТ АЖИЛЧДЫН АНХААРАЛД

Нийслэлийн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороо буюу 10 дугаар хороолол, Ачтан эмнэлгийн ойролцоох бүсэд цар тахалын халдварын тохиолдол илэрсэн тул тус бүс нутагт амьдардаг иргэний нисэхийн салбарын ажилтнууд ажлын байранд ирэлгүй яаралтай шинжилгээнд хамрагдана уу.
Мөн шинжилгээний хариу гартал гэрээс гарахгүй байх, өөрийгөө тусгаарлан хайртай гэр бүл, хамт олноо халдвараас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ үү.
Ажлын байранд зайлшгүй ирж ажиллах шаардлагатай нийт ажилтан PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх шаардлага тавьж байгааг анхаарна уу.
Ажилтан, иргэн таны хариуцлага цар тахалын халдвараас хайртай бүхнээ хамгаалах бид бүгдийн хамтын зүтгэлд чухал үүрэгтэй болно.
.
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper