[vc_row 0=””][vc_column][vc_column_text 0=””]
Эрүүл мэндийн яамнаас Коронавируст халдвар /ковид-19/-ын нөхцөл байдлын талаар 2021 оны 1 сарын 11-ний 11 цагийн байдлаар хийсэн мэдээллээр дэлхий даяар нийт 90,8 сая хүн энэхүү халдвараар өвчилжээ. Мөн дотоодын халдвар улсын хэмжээнд 942 болсноор Монгол Улсад бүртгэгдсэн Covid-19-ийн нийт тохиолдол 1442 болоод байна.
Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн ИНЕГ-ын харьяа салбар нэгжийн 1 ажилтны ойрын хавьтагч болох тусгаарлалтад байгаа 20 ажилтнаас 1 хүний давтан шинжилгээний хариу эерэг гарсан тухай мэдээллийг холбогдох байгууллагаас ирүүлсэн.
Иймд Ковид-19 халдварын тархалтын эрсдэл үүсэж болзошгүй байгаа тул нийт ажилтнууд хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм, УОК, ЭМЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмжийг чанд сахих, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажиллах ажлын байрны горимыг дагаж мөрдөн анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
[/vc_column_text][/vc_column][/vc_row]