Нийтлэгдсэн 2021-01-13

ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭД ЦАГ АВНА

[vc_row][vc_column 0=””][vc_column_text]

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор маргаашнаас буюу нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулахаар болжээ.

Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах ба мөн шинжилгээний хариугаа харах боломжтой юм байна.

Шинжилгээний төвүүд маргаашнаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаандаа очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөжээ.

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper