Нийтлэгдсэн 2021-01-15

АМНЫ ХААЛТ ЗҮҮЖ ДАДСАНААР ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ БУУРЧЭЭ

Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар иргэд бүх нийтээрээ амны хаалт зүүж дадсанаар жил бүрийн өдийд оргил үедээ хүрдэг томуугийн дэгдэлт буурчээ.
ЭМЯ-наас мэдээлснээр 2020 оны 12 дугаар сард томуу, томуу төст өвчлөл улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 1.6 хувийг эзэлсэн нь өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар буурсан байна. Мөн сүүлийн гурван жилийн дунджаас 4.9 хувиар бага байгаа дүн гарчээ.
Он гарснаас хойш буюу 2021 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 22.587 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 356 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 1.6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Тиймээс иргэд зөвхөн Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх биш жил бүр өвчлөл ихтэй байдаг томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улиралд амны хаалтыг тогтмол зүүж дадах нь чухал байна.
АМНЫ ХААЛТАА ЗҮҮЕ.
ГАРАА ТОГТМОЛ УГААЯ.
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper