Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулахад онцгой анхаарч ажиллах талаар Нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавируст халдварын тархалт байгууллага хамт олон, гэр бүлийн хүрээнд нэмэгдсээр байгаа талаар Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас анхааруулсаар байна. Иймд кластер голомтуудад халдварын батлагдсан тохиолдол эрс нэмэгдсээр байгаа тул голомттой бүсэд оршин суудаг ажилтнуудын хөдөлгөөнд хяналт тавих, ажлын байранд ирж ажиллах хөдөлгөөнийг хязгаарлаж зайнаас цахимаар ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, ажлын байрны халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулахад онцгой анхаарч ажиллана уу. Мөн ажлын байранд ирж ажиллах ажилтнуудын тоог хамгийн доод түвшинд байхаар ажил үүргийн хуваарилалтыг дахин хийх, зөвхөн хуваарийн дагуу ирэх ажилтнуудыг байгууллага руу нэвтрүүлж, ажлын байранд нэг дор олноор бөөгнөрөхөөс сэргийлэх арга хэмжээ авч, ажлын байрны дэг журам, сахилга батыг чанд сахиулж, хяналт тавьж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ