“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчмын 2021 оны 01 дүгээр сарын 25-наас 02 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв
“Буянт-Ухаа” аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 25, 27, 30-нд үүлэрхэг. Цас бударна. 26-нд Солигдмол үүлтэй. Хялмаатай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Ихэнхи хугацаанд утаатай.
Салхи: 27, 29 ,30-нд баруун хойноос 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 25-нд шөнөдөө 28-30 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна. 29-нд шөнөдөө 24-26 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч шөнөдөө 34-36 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/
25-нд Гурвансайхан, Чойбалсан, 26-нд Чойбалсан, 27-нд Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, 29-нд Мөрөн, 30-нд Мөрөн, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25-нд Дорнод 27-нд Алтай, Баян, 29-нд Мөрөн 30-нд Говь секторт дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2021.01.25
“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчмын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв
“Чингис хаан” аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:
Үзэгдэл: 25, 27, 30-нд үүлэрхэг. Цас бударна. 26-нд Солигдмол үүлтэй. Хялмаатай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Ихэнхи хугацаанд утаатай.
Салхи: 27, 29, 30-нд баруун хойноос 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: 25-нд шөнөдөө 28-30 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна. 29-нд шөнөдөө 24-26 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч шөнөдөө 34-36 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
Нислэгийн Цаг Уурын Төв
Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс
2021.01.25
2021 оны 1 дүгээр сарын 25-наас 2 дугаар сарын 01-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чанга байна/
Хур тунадас: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр явган шуурга шуурна. 29, 31-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эх Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 28, 29-нд хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эх Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 30, 31-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.
2021 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 01 дүгээр сарын 25-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм
Хур тунадас: 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Дорнодын хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун хэсгээр 0.0-9.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Зэлтэрт 9.0 мм, Булганы Тэшиг, Хөвсгөлийн Хатгал, Галтад 5.0 мм, Хөвсгөлийн Мөрөн, Цагаан-Үүрт 4.0 мм, Завханы Яруу, Цагаанхайрхан, Говь-Алтайн Алтай, Халиун, Архангайн Цэцэрлэг, Жаргалант, Хөвсгөлийн Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл, Бүрэнтогтох, Сэлэнгийн Баруунхараа, Цагааннуур, Зүүнбүрэн, Хүдэр, Дарханы Хонгор, Хэнтийн Биндэрт 3.0 мм, бусад хэсгээр 0.0-2.0 мм цас орсон байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховдын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1-17 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүрт 17 см, Сэлэнгийн Бугантад 16 см, Увсын Давст, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Асгат, Сэлэнгийн Зэлтэр, Хүдэр, Баянхонгорын Байдраг, Завханы Цагаанчулуут, Сүхбаатарын Сүхбаатар, Түмэнцогтод 13-15 см, бусад сумдын нутгаар 1-12 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Агаарын хамгийн их температур: Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул голын хөндийгөөр -10…-17 градус, цас багатай, энгэр ээвэр газраар 0…+7 градус, бусад нутгаар -1…-9 градус байв.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэнд хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Халх голын хөндийгөөр -33…-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27…-32 градус, цас багатай, энгэр ээвэр газраар -14…-19 градус, бусад нутгаар -20…-26 градус байв. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларсан байна.
Cалхи: 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн баруун хагаст секундэд 12-17 метр, зарим үед секундэд 18-21 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: 24-25-нд шилжих шөнө 0.2-1.0 мм цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх хугацаанд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26 -30 градус, бусад хэсгээр -17 -22 градус, өдөртөө -6 -11 градус байв.
НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ӨРТӨӨ
2021 оны 01 сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл
Буянт-Ухаа орчмоор: Ихэнх хугацаанд багавтар үүлтэй.
Салхи: Ихэнх хугацаанд 1-4м/с, түр зуур 8м/с хүрч өрөвхийлсөн байна. Салхины хамгийн их утга I/24-ны өдөр 24006 м/с хүрсэн.
Үзэгдэл: I/18-24нд хяруу, I/18-24нд утаа, I/24-25 цас тус тус ажиглагдсан.
Агаарын температурын хамгийн их утга: 01 сарын 20-нд -6.2 градус хүйтэн
Агаарын температурын хамгийн бага утга: 01 сарын 21-нд -29.8 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн их утга: 01 сарын 18,23-нд -5.6 градус хүйтэн
Хөрсний температурын хамгийн бага утга: 01 сарын 18-нд -32.0 градус хүйтэн байв.
Алсын барааны харагдацын бага утга: 01 сарын 24-нд 3000 SN
Нийлбэр тунадасны хэмжээ: 1.2мм
Тунадасны хамгийн их хэмжээ: 01 сарын 25-нд 1.2мм
Цасны зузаан – 9см
METAR-ын тоо: 309
Орон нутгийн нисэх буудлуудын цаг агаарын төлөв
2021.01.25-02.01
“Өлгий” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 26,28-нд үүлэрхэг, уулаараа ялимгүй цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 25,26,29,30-нд баруун хойоос 11-14м/с, түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-8м/с.
Температур: Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 10-12 градус, 28-наас хүйтний эрч суларч шөнөдөө 13-15 градус,өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: ихэнх хугаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
Дэглий-цагаан нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй ,цас орохгүй.
Салхи: Бүх хугацаанд зүүн хойноос 3-6 м/с.
Агаарын температур: Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай үзэгдэл: Ихэнх хугацаанд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Ховд” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 26,29,31-нд баруун, баруун хойноос 6-9м/с, зарим үед түр зуур 10-12м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 3-6м/с.
Температур: Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн, 29-нөөс хүйтний эрч суларч шөнөдөө 21-23 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байх төлөвтэй.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 26,29,31-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Доной” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 25, 26, 31-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 25, 26, 27-нд баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд баруунаас 3-6м/с.
Температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25, 27-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тосонцэнгэл” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 26, 29, 30-нд үүлэрхэг. Цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Нийт хугацаанд баруунаас 5-8м/с.
Агаарын температур: Шөнөдөө 36-38 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна .
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27,29-нд сул хүчтэй мөстөлт, дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Алтай” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 25, 27-нд үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 25, 26-нд баруун өмнөөс 7-10м/с. Бусад хугацаанд баруунаас 4-7м/с.
Температур: Хугацааны эхээр шөнөдөө 27-29 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн, 28-наас хүйтний эрч суларч шөнөдөө 20-22 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25,27-нд сул хүчтэй мөстөлт, 25,28-нд сул хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Баянхонгор ” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Ихэнх хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.
Салхи: 25,27,29,30,-нд баруунаас 7-10м/с, зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-7м/с.
Температур:Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 16-18 градус, 28-наас хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25, 27, 29, 30-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мөрөн” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 27, 28, 29, 30-нд баруун хойноос 7-10м/с, түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 3-6м/с.
Температур: Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байх бол 28, 29-нд хүйтний эрч бага зэрэг суларна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27, 29-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Булган” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 25, 27, 30, 31-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: 25, 27, 29-нд баруун хойноос 7-10м/с, бусад хугацаанд баруунаас 3-6м/с.
Температур: Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтний эрч чангарч шөнөдөө 29-31 градус, өдөртөө 13-15 градус, бусад хугацаанд шөнөдөө 23-25 градус өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25, 27, 29-нд дунд зэргийн хүчтэй сэгсрэлттэй.
“Арвайхээр” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 27,30-нд үүлшинэ. 30-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 27,29-нд баруунаас 7-10м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун хойноос 4-7м/с.
Агаарын температур: Хугацааны эхээр шөнөдөө 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн, 28-наас хүйтний эрч суларч шөнөдөө 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байх төлөвтэй.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27,29-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Чойбалсан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 25-нд үүлэрхэг, цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 25, 26-нд баруунаас 8-11м/с, баруун хойноос 5-8м/с.
Температур: 25, 26-нд шөнөдөө 18-20 градус, өдөртөө 12-14 градус, 27-ноос хүйтний чангарч шөнөдөө 26-28 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25, 26-нд дунд зэргийн сэгсрэлттэй.
“Өндөрхаан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 25, 30-нд үүлшинэ, бага зэргийн цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: 25, 26-нд баруун хойноос 6-9м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ.
Температур: 30-31-нд шөнөдөө 29-31 градус, өдөртөө 20-22 градус, бусад хугацаанд шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25, 26 дунд зэргийн сэгсрэлттэй.
“Баруун-Урт” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 25-нд үүлэрхэг цас орно, 30-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаандаа солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 25, 26-нд баруун өмнөөс 7-10м/с, зарим үед түр зуур 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаандаа баруун өмнөөс 4-7 м/с.
Температур: 25-нд шөнөдөө 17-19 градус, өдөртөө 9-11 градус, 28-нд хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 31-33 градус, өдөртөө 19-21 градус бусад хугацаандаа шөнөдөө 26-28 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн бйна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25,26-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Мандалговь” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 27,29,30-нд баруун хойноос 10-13 м/с, бусад хугацаанд баруунаас 6-9 м/с.
Температур: 27, 28-нд шөнөдөө 28-30 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: Байхгүй.
“Гурвансайхан” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 27,30-нд ялимгүй цас орно. бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 5-8м/с. 25,27,29-нд баруун хойноос 14-16м/с хүрч ширүүснэ.
Температур: Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн, 28-нд бага зэрэг дулаарч шөнөдөө 15-17 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27,30-нд сул хүчтэй мөстөлт, 25,27,29-нд дунд хүчтэй сэгсрэлттэй.
“Ханбумбат” нисэх буудал орчимд:
Үзэгдэл: 27-нд үүлэрхэг. Цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи: 28,29 –нд баруунаас 5-8м/с, Бусад хугацаанд баруун хойноос 7-10м/с байна.
Агаарын температур: шөнөдөө 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.
“Тавантолгой” нисэх буудал орчимд
Үзэгдэл: 27-нд үүлэрхэг. Цас орно. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи:. 28,29 –нд баруунаас 5-8м/с, Бусад хугацаанд баруун хойноос 7-10м/с байна
Агаарын температур: шөнөдөө 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 27-нд дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана
Нисэх буудлуудын цаг агаарын нэгтгэсэн төлөв
2021.01.25-02.01
Үзэгдэл: 25-нд Доной, Алтай, Булган, Чойбалсан, Өндөрхаан, Баруун-Урт, 26-нд Өлгий, Доной, Тосонцэнгэл, 27-нд Алтай, Булган, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой, 28-нд Өлгий, 29-нд Тосонцэнгэл, 30-нд Тосонцэнгэл, Булган, Арвайхээр, Өндөрхаан, Гурвансайхан, 31-нд Доной, Булган нисэх буудлуудад үүлшинэ. Бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.
“Буянт-Ухаа”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 25, 27, 30-нд үүлэрхэг. Цас бударна. 26-нд Солигдмол үүлтэй. Хялмаатай. Бусад хугацаанд багавтар үүлтэй. Цас орохгүй. Ихэнхи хугацаанд утаатай.
Салхи: 25-нд Өлгийд баруун хойноос 11-14м/с, Доной, Булганд баруун хойноос, Алтай, Баруун-Уртад баруун өмнөөс, Баянхонгор, Чойбалсанд баруунаас 7-10м/с, 26-нд Өлгийд баруун хойноос 11-14м/с, Донойд баруун хойноос, Алтай, Баруун-Уртад баруун өмнөөс, Баянхонгор, Чойбалсанд баруунаас 7-10м/с, 27-нд Мөрөн, Булганд баруун хойноос, Арвайхээрт баруунаас 7-10м/с, 28-нд Мөрөнд баруун хойноос 7-10м/с, 29-нд Өлгийд баруун хойноос 11-14м/с, Булганд баруун хойноос, Арвайхээрт баруунаас 7-10м/с, 30-нд Өлгийд баруун хойноос 11-14м/с, Мөрөнд баруунаас 7-10м/с, 31-нд Донойд баруун хойноос, Баянхонгорт баруунаас 7-10м/с, Ихэнх Ханбумбат, Тавантолгойд баруун хойноос 7-10м/с салхитай байна.
25,26-нд Чойбалсан, Баруун-Урт нисэх буудлуудад 12-14м/с, 25, 26, 29,30-нд Өлгий, 25,27,29-нд Гурвансайхан нисэх буудлуудад 14-16м/с хүрч ширүүснэ.
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал орчимд: 27, 29,30-нд баруун хойноос 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 27,29,30-нд баруун хойноос 4-7м/с. Бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4м/с.
Температур: Тосонцэнгэл нисэх буудалд шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Дэглий цагаан, Чойбалсан нисэх буудлуудад шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Алтай, Булган, Баруун-Урт нисэх буудлуудад шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Ховд, Өндөрхаан нисэх буудлуудад шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Доной, Мөрөн, Арвайхээр, Мандалговь нисэх буудлуудад шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Өлгий, Чойбалсан, Гурвансайхан нисэх буудлуудад шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Ханбумбат, Тавантолгой нисэх буудлуудад шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
27,28-нд Мандалговь, 28-нд Гурвансайхан, 28,29-нд Мөрөнд, 28-30-нд Булган нисэх буудлуудад хүйтний эрч бага зэрэг сулрах, 27-ноос Чойбалсан, 28-наас Өлгий, Алтай, Арвайхээр, Баруун-Урт, 29-нөөс Ховд, 30-наас Өндөрхаан нисэх буудлуудад бага зэрэг хүйтрэх төлөвтэй байна.
“Буянт-Ухаа”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал орчимд: 25-нд шөнөдөө 28-30 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна. 29-нд шөнөдөө 24-26 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч шөнөдөө 34-36 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.
Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл: 25-нд Гурвансайхан, Чойбалсан, 26-нд Чойбалсан, 27-нд Дэглий цагаан, Доной, Тосонцэнгэл, 29-нд Мөрөн, 30-нд Мөрөн, Гурвансайхан, Ханбумбат, Тавантолгой нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.